Ажил мэргэжил

Админ/Орчуулагч /2/

Нээлтийн огноо: 2019-07-19
Хаалтын огноо: 2019-07-26 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Таван толгой дахь Цахилгаан станцын төслийн ЭМААБО-ны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Админ/Орчуулагч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүрэг болон аман, бичгэн төрөл бүрийн орчуулга хийн туслалцаа үзүүлэн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.                                                                                                                                                    

Үүрэг даалгавар

  • Төрөл бүрийн хурал, арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулах
  • Үндсэн ажилтан, зочин, зөвлөгч нарын аялал түүнтэй холбоотой бичиг баримт, визны асуудлыг хариуцан ажиллах
  • Багт шаардлагатай бараа үйлчилгээний захиалга хийх, холбоотой бичиг баримтыг боловсруулах
  • Багын тогтвортой үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хийгдэж буй бичил төслүүдийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх
  • Багын бүтээн бий болгосон мэдээллийн сан, хэрэгцээт баримтуудыг эмхэтгэх, хөтлөх
  • Байгууллагын аюулгүй ажиллагаа, стратеги зорилгод чиглэсэн үйл ажиллагааг ханган ажиллах
  • Үндсэн болоод гэрээт ажилчидад аюулгүй ажиллагааний үр дүнгийн мэдээллийг хүргэх
  • Бичиг баримт, тайлангуудыг Монгол болон Англи хэл дээр хөтлөх
  • Шаардлагатай үед бичгийн болон аман орчуулга хийх
  • Бусад хэлтсүүдийн захиргааны ажилчидтай ажлын холбоо тогтоох
  • Тогтмол өөрийгөө хөгжүүлэх, суралцахад анхаарах                                                                                                      

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 2-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол улсын хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны тухай хууль дүрмийн талаар ойлголттой байх
  • Харилцааны өндөр соёлтой, төслийн удирдлагын мэдлэг, ур чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх, илтгэл тавих чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.