Худалдан авалт

Ажлын өвлийн гутал Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Ажлын өвлийн гутал Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Монгол улсын Өмнөговь аймагт байрлах, Оюу толгой уурхайд жилд дунджаар 700 хос хэрэглэгддэг Ажлын өвлийн гутал Монголд үйлдвэрлэн нийлүүлэх

Гутланд тавигдах үндсэн шаардлагууд:

- ISO 20345:2004 стандартад нийцсэн

- Гадаа ажилд өмсөхөд зориулагдсан (зөвхөн өвлийн улирлад хэрэглэх)

- Хасах -70С хэмийн хүйтэнд тэсвэртэй

- 200 жоуль цохилт ба даралтанд тэсвэртэй хамрын хатуулгатай

- Устай орчинд ажиллахад тэсвэртэй, чийгний хамгаалалттай

- Гадны биет нэвтрүүлэхгүй хамгаалалттай

- Хальтардаггүй ултай

- Тостой орчинд, төрөл бүрийн химийн бодис ба шүлтлэг орчинд ажиллахад тэсвэртэй ултай

- Зүсэлт, хагарах болон цууралтаас хамгаалсан ултай

- Чичиргээ доргилтын хамгаалалттай

- Шилбэний зөөлөн хамгаалалттай

- Хэмжээ: 39-46 Европ размер

- Жилдээ 700 хос хэрэглэдэг

бүтээгдэхүүнийг Монголд

  • үйлдвэрлэн нийлүүлэх (дахин боловсруулах)
  • дизайн болон материалын чанарын сайжруулалт, шинэчлэлт хийх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд Suppliersessions@ot.mnхаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улаанбаатар хот

2019.06.25

2019.06.24

Suppliersessions@ot.mn

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 7-р сарын 5-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР