Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Амжилтын Төлөө Хамтдаа

Монгол Улс, Өмнөговь аймаг,

Оюу толгойн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлэх шийдвэр гарснаас хойш даруй нэг жил өнгөрчээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гүний уурхайн төсөл өндөр ахицтай урагшилж, үйл ажиллагааны баг ч мөн адил шилдэг гүйцэтгэлээ хадгалан ажиллаж байна. Бид 2016 онд нийт $210.6 сая долларын татвар төлж, төлсөн татвараараа хоёр дахь жилдээ улсдаа тэргүүлж, хоёр дахь жилдээ МОНГОЛ УЛСЫН ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрдугаар байранд шалгарлаа. Тийм ч учраас нийт ажиллагсад, гэрээт байгууллагуудын 10,000 гаруй ажилчдаас бүрдсэн халуун ам бүлээрээ ололт, амжилтаа тэмдэглэж байна. Бид энэ эрчээ хадгалан, улам сайн ажиллаж, аюулгүй ажиллагаагаа эрхэмлэн, Оюу толгойг олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн хэмжээний шилдэг уурхай болгон бэхжүүлж, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Хамтдаа хөгжлийн төлөө урагшаа!

Оюу толгойн онцлох мэдээллийг та бүхэн уг цувралаар үзнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.