Гүйцэтгэх удирдлагын баг

Армандо Торрес

Гүйцэтгэх захирал

Армандо Торрес нь 2017 оны тавдугаар сард “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрээр 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2016 оны наймдугаар сараас Рио Тинто компанийн “Оюу толгой” компанийг хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Армандо 1990 онд процессын инженерээр ажлын гараагаа эхэлж “Алкоа” компанийн Латин Америк, Европ болон Баруун Австрали зэрэг бүс нутаг хариуцсан удирдах албан тушаалд ажиллаж байв. Тэрээр Рио Тинто-д Боксит-Хөнгөн цагааны үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2011 онд нэгдэн орж, Австрали, Канад болон олон улс дахь үйл ажиллагаа хариуцан ажиллаж байв. Армандо 2016 оны 3 дугаар сараас Рио Тинтогийн Хөнгөн цагааны группд Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар ажиллаж байв.