Төлөөлөн удирдах зөвлөл

Арнауд Суарат

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Арнауд Суарат нь 2018 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинто дахь ажлын гараагаа 2010 оноос Праймери Металл группийн Европ, Ойрх Дорнод, Африкийн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар эхлүүлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдоод байна.

Арнауд Рио Тинтод ажиллахаасаа өмнө Алкоа болон Печинэй компаниудын Австрали, Европ дахь салбаруудад техникийн болон ашиглалтын төрөл бүрийн албан тушаалд 18 жил ажиллажээ. Тэрээр төмөрлөг, уул уурхайн салбарт 25 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн алба хашиж, үйл ажиллагаа болон бизнес арилжааны чиглэлээр арвин их туршлага хуримтлуулсан нэгэн. Арнауд өмнө нь Алюминум Праймари Метал компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус компанийн үйл ажиллагаа, бизнесийг олон улсад хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, тэр дундаа үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааг төгөлдөржүүлэх ажлыг хариуцаж байв.