Ажил мэргэжил

Ахлах зөвлөх

Нээлтийн огноо: 2018-02-19
Хаалтын огноо: 2018-03-02 17:30
Хэлтэс:
1 2 3

Рио Тинтогийн Монгол дах оффист Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Ахлах зөвлөх ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь салбар хариуцсан захиралд салбарын үйл ажиллагааг удирдан ажиллахад туслалцаа, зөвөлгөө өгөх мөн Рио Тинто компанийн Монгол Улс дах үйл ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахдаа бизнес, арилжаа, үйл ажиллагааны талаар дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Аливаа санаачилгыг бизнесийн тэргүүлэх зорилтод нийцүүлж, дэмжүүлэхийн тулд дотоод, гадаад оролцогч талуудтай түншлэн ажиллана;
  • Эрсдэлийг удирдах, гадны түншүүдтэй харилцаагаа хадгалах зэрэг ажлуудыг харилцан уялдаа холбоотой явуулахын тулд гадагш харилцдаг бусад багуудтай (тухайлбал: Корпорацийн харилцаа, Зэс, очир эрдэнийн групп, “Оюу толгой” гэх мэт) харилцан уялдаж, идэвхтэй хамтран ажиллана;
  • Ажлын төлөвлөгөө, хуваарийг бусад хэлтсийн ажлын төлөвлөгөө, хуваарьтай нийцүүлж, харилцан уялдуулах үүднээс төлөвлөлт, хуваарь гаргалтын ажлыг уялдуулах, хүчин чармайлтуудыг нэгтгэх;
  • Рио Тинтогийн Монгол дах салбарын төсөв, худалдан авалтын ажлыг хянан удирдана;
  • Зардлыг төсөвт нь багтаахын тулд төсөв болон төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд хяналт тавьж, зарлагыг тухай бүр хянаж, шаардлагатай бол тухай бүр өөрчлөлт оруулна;
  • Салбарын үйл ажиллагааг “Бидний ажлын арга барил” болон хууль дүрмийн хэрэгжилтийн бусад стандартад нийцүүлнэ.
  • Бодлого, зохицуулалтын орчны гол асуудал, оролцогч талуудын талаар байнгын мэдээлэл цуглуулан Рио Тинтогийн Монгол дах салбарын мэдээлэл харилцаа, хамтын ажиллагааны стратеги, төлөвлөлтөд хувь нэмрээ оруулна
  • Тогтвортой, уялдаа холбоотой хамтын ажиллагаагаар Рио Тинтогийн нэр хүндийг гадаад, дотоод орчинд хадгалан, бэхжүүлнэ
  • Дотоод тайлан, баримт бичиг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, Санхүү, Бизнес болон Төслийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Бизнес/Төслийн менежментийн чиглэлээр 5-с багагүй жил ажилласан туршлагатай байх
  • Судалгаа, шинжилгээ болон асуудлыг оновчтой шуурхай шийдвэрлэх чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Олон талт хамтын ажиллагааг дотоодын болон гадны байгууллагын олон түвшинд амжилтай хэрэгжүүлж байсан туршлага, чадвартай байх
  • Монгол Улсын болон олон улсын эдийн засаг, зах зээл, уул уурхайн орчин, хамтын ажиллагаанд тулгарч буй сорил бэрхшээл, боломжуудын талаар сайн мэдлэгтэй байх,
  • Монгол Улсад төрийн, олон улсын болон хувийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны туршлагатай бол давуу тал болно.
  • Бизнес хөгжил/Төслийн удирдлагын чиглэлээр олон улсад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.