Худалдан авалт

“Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан боловсруулах үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломж бололцоотой эсхүл туршлагатай компаниудыг “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан боловсруулах үйлчилгээ” ханган нийлүүлэх шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх (ОСИХ) -ийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Уулын ажлын төлөвлөгөө, тайланг зохиx ёсоор бэлтгэх, хянуулах, батлуулах
  • Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн баримт бичгийн бүрдлийг сайжруулах
  • Уулын ажлын төлөвлөгөөг ТЭЗҮ-н дагуу хийх.
  • Батлагдсан нөөцөөс нөөцийн хөдөлгөөний тооцоог хийх
  • Уурхайн өнөөгийн маршейдерийн ажил үүргийг маршейдерийн техникийн заавар болон Монгол Улсын дүрэм журам, стандартад нийцүүлэх.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, доор дурдсан мэдээлэл, баримт бичгүүдийг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа, Байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, шударга хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдлыг хамгаалах, талуудын оролцоо, худалдан авалт, бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, компанийн дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох баримт бичгүүд хамгийн сүүлийн хувилбараараа “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энэ тухайгаа дурдсан байхад хангалттай бөгөөд дахин ирүүлэх шаардлагагүй.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 2-р сарын 11-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернетэд болон гадны вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоосыг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР