Ажил мэргэжил

Аюулгүй ажиллагааны зөвлөх /3/

Нээлтийн огноо: 2019-07-18
Хаалтын огноо: 2019-07-26 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ний Эрчим хүчний төсөл - Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Аюулгүй ажиллагааны зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.                                                     

Энэхүү ажлын байрны зорилго нь ЭМААБО-ны Ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, Таван толгой эрчим хүчний төслийн удирдлага дахь Эзэмшигчийн баг болон гүйцэтгэгчдэд ЭМААБО-ны зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, сургалт хийх юм. Аюулгүй ажиллагааны зөвлөх нь Рио Тинто ба Оюу толгойн стандарт, Монгол улсын хууль тогтоомжид нийцэх ЭМААБО-ны хэрэгжилтийг хянах үүрэгтэй. 

Ажлын чиг үүрэг

  • ЭМААБО-ны гүйцэтгэлийг сайжруулах соёлыг бий болгох зан байдал, үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх
    • Төслийн ажилчид, гүйцэтгэгчид болон ЭМААБО-ны багуудтай ЭМААБО-ны санал санаачлагд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
    • Холбогдох хэсгүүдэд ОТ ХХК-ний ЭМААБО-ны стандарт болон холбогдох дүрэм журмын биелэлтийг хангах аудит, үзлэг хийх
    • Эрсдэлийн үнэлгээ хийх / дэмжлэг үзүүлэх, ажил үүрэгтэй холбоотой эрсдэлийг арилгахад төслийн бусад болон гүйцэтгэгчийн багуудтай хамтарч ажиллах
    • ЭМААБО-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийн явцыг ажилчид болон гүйцэтгэгчдэд тайлагнах, мэдээлэх
    • Байгууллагын бүх түвшинд холбоо тогтоон үр дүнтэй харилцах
    • Гүйцэтгэгчийн ЭМААБО-ны Удирдлагын төлөвлөгөөний дүгнэлт гаргахад туслах
    • Аюулгүй ажиллагааны төслүүд болон бизнесийн стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохицуулах, түүнд оролцох  
    • Аюулгүй ажиллагааны стандарттай холбоотой хууль дүрмийн шаардлагууд, компанийн бодлого, практикийн биелэлтийг хангах.   
    • Төслийн ажиллах хүчний аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах шийдлүүдийг санал болгох, дэмжлэг үзүүлэх.  
    • Манлайллын болон дасгалжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх  
    • Ослын судалгааны зохих арга зүйг ашиглан ослын судалгааг чанартай сайн хийхэд оролцох. Сургамжуудыг тухай бүрд нь хуваалцах.  
    • Гүйцэтгэгчид болон ажилчид аюулгүй ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж буйг нягтлах.   
    • Аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлага, төлөвлөгөө, гүйцэтгэлийн асуудлаар төслийн талбайн удирдлага, ахлах ажилтнууд болон гүйцэтгэгчид зэрэг холбогдох талуудтай байнгын холбоотой байх.  
    • Сургалтын шаардлага болон ур чадварын нөөцийг шинэчлэх, сургалтын сайжруулалтыг хийх.   
    • Монгол улсын хууль тогтоомж болон Рио Тинтогийн стандартад нийцсэн үл биелэлт, урьдчилан тааварласан эрсдэлийн асуудлууд, үр дүнгийн мэдээллийг харьцуулж тайлагнах.   
    • ЭМААБО-г сайжруулахад зориулсан үзлэг, ажиглалт, аудит болон бусад үйл ажиллагааг дүгнэх  
    • Осол гарч болзошгүй байдлыг тодорхойлох болон осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээ авахын тулд авсан сургамж/сэрэмжлүүлэгт дүгнэлт хийх  
    • Аюул, эрсдэлийн удирдлагын арга хэмжээ, шаардлагуудын зохих түвшнийг тодорхойлох (жишээ нь 1-р түвшний эрсдэлийн үнэлгээ, аюулын үнэлгээ, 2-р түвшний эрсдэлийн үнэлгээ)

    Тавигдах шаардлага

    • Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны чиглэлийн мэргэжлийн буюу дээд боловсролтой байх
    • Холбогдох чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх, уул уурхайн салбарт ажилласан (OT төслийн талбайд ажиллаж байсан бол давуу тал болно)
    • Монгол улсад бүртгэлтэй Аюулгүй ажиллагааны ажилтны сургалтад хамрагдсан болон Ослын судлаач бол давуу талтай
    • Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн талаар мэдлэгтэй байх.
    • Харилцааны өндөр чадвартай, Төслийн удирдлагын талаар мэдлэг, чадвартай байх
    • Монгол, Англи хэлээр аман болон бичгийн чадвартай, илтгэл тавих чадвартай байх
    • МS Word, Excel болон өгөгдлийн сангийн программын мэдлэгтэй байх
    • Зохион байгуулалтын болон дарааллыг тогтоох ур чадвартай байх.
    • Асуудлыг шийдвэрлэх, тасралтгүй сайжруулалт хийх чадвартай байх
    • ЭМААБО-ны удирдлагын туршлагатай бол давуу тал болно

    Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

    "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

      o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

      o Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

      Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

      Монгол улс, Улаанбаатар 14240
      Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
      Моннис Цамхаг, 1 давхар

      Утас: +(976) - 7010-3604


      Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
      Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

      Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

      “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

      "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.