Ажил мэргэжил

Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч (1)

Нээлтийн огноо: 2017-03-15
Хаалтын огноо: 2017-04-05 17:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт –Үйлдвэрлэл, үйл ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ажилтнуудад зориулсан сургалт явуулах, сургалтын багц материал төлөвлөн боловсруулах, төрөл бүрийн програм хангамж ашиглан технологид суурилсан байдлаар сургалтуудыг дахин зохион байгуулахад тэргүүлэн оролцоход оршино.

Үүрэг даалгавар

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны болон эрхзүйн хэрэгжилтийн сургалт явуулах;
  • Танхимийн болон онлайн сургалтанд ашиглах материалыг төрөл бүрийн програм хангамж (танилцуулга, видео, фото зураг, графикийн програмууд, вэб програмууд) ашиглан боловсруулах.
  • Технологид суурилсан сургалтанд ашиглах материал, үзүүлэнг боловсруулж бэлдэх;
  • Хичээлд оролцогчдын хүлээн авах чадварт сайнаар нөлөөлөх зорилгоор визуал болон дизайны эффект оруулдаг байх;
  • Хичээлийн агуулгыг боловсруулахдаа тухай чиглэлийн мэргэжилтнүүдтэй ярилцаж мэдээлэл авах болон бие даан судалгаа хийх;
  • Багийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж сургалтын агуулгыг эхний болон эцсийн байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Сургалтын агуулгыг байнга үнэлж, сайжруулалт хийх ажилд идэвхтэй оролцдог байх;
  • Сургалтын арга хэрэгсэл, чиг хандлага, шинэ санаачилгын талаар судалж өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
  • Зааварлагчдыг зааварчилгааны холбогдох техник технологийг хэрхэн ашиглах талаар сургах буюу сургалтыг технологитой уялдуулах;
  • Шаардлагын дагуу бусад нэмэлт сургалтыг явуулах;
  • Сургалт, төслийн удирдлага болон захиргааны бусад ажилд шаардлагын дагуу оролцож дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Сургалт, олон нийтийн харилцаа эсвэл компьютерийн технологи зэрэг бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой;
  • 3 ба түүнээс дээш жил ижил төстэй ажлын байранд ажилласан туршлагатай;
  • Медиа үйлдвэрлэл, харилцааны арга хэрэгсэлийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдлэгтэй буюу хичээлийг амаар болон бичгээр, үзүүлэн, танилцуулга хэлбэрээр сонирхолтой байдлаар хүргэх чадвартай;
  • Монгол хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх, мөн англи хэлний сайн мэдлэгтэй бол давуу талтай;
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
  • Мултимедиа файл, видео, энимэйшинийн хэрэгсэл дээр ажиллах чадвартай;
  • Төрөл бүрийн програм хангамж дээр танилцуулга боловсруулан ажиллаж байсан туршлагатай.

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.