Ажил мэргэжил

Аюулгүй байдлын шинжээч (1)

Нээлтийн огноо: 2017-11-02
Хаалтын огноо: 2017-11-16 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлага хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Аюулгүй байдлын шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь мэдээ мэдээлэл оруулах, дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлын стандартын дагуу аюулгүй байдлын эрсдлийн удирдлагын стандартыг хэрэгжүүлэх, шинэ тайлан мэдээ гаргах хэрэгслийг хөгжүүлэх, ашиглагдаж байгаа систем, хэрэгслийг хянах, сайжруулах, аюулгүй байдлын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй байдалтай холбоотой осол зөрчил гарсан тохиолдолд шаалдлагатай үзлэг шалгалтыг эхлүүлэн хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана.
  • Мэдээллийн системд тогтмол шинэчлэл хийх, засварлан өөрчлөх зэргээр хариуцан ажиллах
  • Гадаад ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд аюулгүй байдлын зүгээс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байх
  • Цагдаа, хуулийн байгууллагуудтай шаардлагатай үед нягт холбоотой ажиллах
  • Аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн сан үүсгэх, хөгжүүлэн ашиглах, архивлан хадгалах
  • Аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг гэрээт компаниудтай харуул хамгаалалт, ойрын хамгаалалт зэрэг асуудлаар шууд холбоотой ажиллах.
  • Аюулгүй байдлын зөрчлийг холбогдох мэдээллийн баазад цаг алдалгүй оруулах
  • Аюулгүй байдлын мэдээллийн баазад оруулж байгаа мэдээлэл нь үнэн зөв, нууцлалтай байх
  • Аюулгүй байдлын мэдээллийн баазаас татаж авсан Улаанбаатар болон уурхайн талбарт гарсан нийт зөрчлийн талаар тайлан, статистик баримт мэдээнд дүн шинжилгээ хийх, эрсдэл зөрчлийг бууруулах арга хэмжээ, стратеги төлөвлөгөөг санал болгох
  • Аюулгүй байдлын мэдээллийн баазад түшиглэн долоо хоног, сар, хагас жил, жилийн тайланг бэлтгэх шаардлагатай тохиолдолд тухайн тайланг удирдлагадаа илгээх
  • Онцгой байдлын үед масс зурвас илгээх данс хаяг нь баталгаатай, нэвтрэх бүрэн боломжтой байх
  • Аюулгүй байдал, ГУБ хариуцсан менежер эсвэл орлон гүйцтэгэгчийн заавар зөвлөгөөний дагуу Бизнесийн тогтвортой байдал хангах төвийг захиргаа болон, ложистик зохицуулалтыг хийх
  • Гэнэтийн осол, хямралын удирдлага, осол зөрчлийн удирдлага буюу онцгой байдалд хариу үзүүлж ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар

Тавигдах шаардлага

  • Хууль сахиулах, батлан хамгаалах эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Аюулгүй ажиллагаа, олон улсын төсөлд 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шалгалт, осол зөрчил эрсдлийн удирдлагын талаар ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын талаар үндсэн ба суурь мэдлэгтэй байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.