Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Аюул ослоос ангид сайхан наадаарай!

Монгол Улс, Улаанбаатар хот,

Өнөөдөр бид Монголын Үндэсний их баяр Наадмыг хамт олноороо тэмдэглэж байна. Энэхүү баяр наадмын үйл ажиллагааг Оюу толгой компани дэмжин, ивээн тэтгэж байгаадаа баяртай байна. Манай ажилтнууд компанийнхаа төлөөлөл болж Улсын Их Баяр Наадмынхаа нээлтийн арга хэмжээний баярын жагсаалд бахархалтайгаар оролцлоо. Мөн манай уурхайн талбарт ажиллаж буй хамт олон маань энэхүү баяр наадмыг Өмнөговьд тэмдэглэж байна. Та бүхэн аюул ослоос ангид сайхан наадаарай!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.