Ажил мэргэжил

Байгаль орчны эрхзүйн хэрэгжилтийн зөвлөх

Нээлтийн огноо: 2019-07-22
Хаалтын огноо: 2019-07-29 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Таван толгой дахь Цахилгаан станцын төслийн ЭМААБОАБ-ны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Байгаль орчны эрхзүйн хэрэгжилтийн зөвлөх ажлын байранд (6 сарын хугацаатайгаар ажиллах (цаашид байнгийн гэрээ болж сунгагдах боломжтой) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь цахилгаан станц баригдах төслийн талбайд явуулж буй аливаа үйл ажиллагаа нь олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу, зохих зөвшөөрөл, хяналтын дор явуулахад эрхзүйн хяналт тавьж ажиллахад оршино. Байгаль орчны талаас хууль эрхзүйн болон бусад бүх шаардлагыг хангаж ажиллахад хяналт тавина. Үүнд:

Үүрэг даалгавар

  • ОТ зөвшөөрлийн баг болон Байгаль орчин, нийгмийн /орон нутгийн/ нөлөөллийн үнэлгээний асуудал хариуцсан багийн ахлагчтай хамтран ажиллаж байгаль орчны асуудлаарх шаардлагатай бүхий л зөвшөөрлийг авахад дэмжлэг үзүүлж ажиллах; зөвшөөрөл авах бэлтгэл ажлыг хангах;
  • Цахилгаан станцын барилгын ажлын үе шатанд эрхзүйн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ шинжилгээг явуулах;
  • Зээлдүүлэгч байгууллагуудаас тавигддаг Байгаль орчин, нийгмийн /орон нутгийн/нөлөөллийн үнэлгээний үр дүнтэй холбоотой шаардлагууд болон Монгол улсын засгийн газрын зохих зөвшөөрлийг авахтай холбоотойгоор тавигддаг бусад шаардлагуудыг мөрдүүлж ажиллах;
  • Цахилгаан станцыг барих барилгын ажлын үе шатанд байгаль орчинтой холбоотой аливаа үл нийцлийг арилгах чиглэлээр гэрээт компаниудтай хамтран ажиллах, өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах алхамуудыг авч хэрэгжүүлэх;
  • Цахилгаан станцыг барих барилгын ажлын үе шатанд байгаль орчинтой холбоотой хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг гардаг гүйцэтгэх; энэ нь агаар, гадаргын болон гүний усны дээж авч хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил байж болно.
  • Цахилгаан станцыг барих барилгын ажлын үе шатанд гарсан байгаль орчинтой холбоотой аливаа осол зөрчлийг баримтжуулах, ослын судалгаа явуулах хийх; Засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагатай харилцах харилцааг зохицууулах, шаардлагатай мэдээллээр хангах, айлчлалыг зохион байгуулах;
  • Цахилгаан станцын төслийн ЭМААБОАБ-ны хэлтсийн менежер болон зээлдүүлэгч байгууллагуудад сар тутмын тайланг бэлтгэж хүргүүлэх,

Тавигдах шаардлага

  • Биологи, экологи болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш түвшний боловсролын зэрэгтэй байх;
  • Байгаль орчны мониторинг/хяналт шинжилгээ, үнэлгээний/ чиглэлээр 3-5 жилийн ажлын туршлагатай байх; Төслийн барилгын явцын хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байсан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Тайлан бичих, бичиг баримт боловсруулах, хянан тохиолдуулах ур чадвартай байх;
  • MS office –ийн хэрэглээний програмуудтай ажиллах чадвартай байх;
  • Монгол болон англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх; Засгийн газрын байгууллага, гэрээт компани болон олон улсын зээлдэгч банкуудтай өдөр тутамдаа харилцах шаардлагатай учир харилцааны ур чадвартай байх шаардлагатай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.