EOI - Оролцох сонирхол хүлээн авах

“Байнгын хоргодох байрны тоног төхөөрөмж” нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: CW2100302
Нээх огноо: 2017-01-27
Хаах огноо: 2017-02-16 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

"Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Байнгын хоргодох байрны тоног төхөөрөмж” нийлүүлэхтэй холбоотой оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Гүний уурхайн байнгын хоргодох байрны скруббер, тоног төхөөрөмж болон хяналтын систем. Гол хоолны газар зэрэг хэсгийг 300 хүний багтаамжтай байнгын хоргодох байр болгон ашиглаж болно. Хоргодох байрыг наад зах нь нэг цагийн хугацаанд галд тэсвэртэй байх материалаар барина. Хий нэвтрэхгүйгээр битүүмжилсэн байна. Хоргодох байрны загвар нь онцгой байдлын үед хүмүүс наад зах нь 36 цаг хоргодоход шаардлагатай зүйлс, орон зайг бодолцон төлөвлөсөн байна.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / брошур
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  5. Шаардлагатай хүн хүч, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  6. Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 16-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт оролцох хүсэлтийн дугаар – оролцох хүсэлтийн нэр гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – оролцох хүсэлтийн дугаар – оролцох хүсэлтийн нэр гэж бичиж) ) 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу Толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.