Ажил мэргэжил

Бараа материалын нөөцийн хянагч

Нээлтийн огноо: 2017-04-24
Хаалтын огноо: 2017-05-08 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК– Хангамжийн хэлтэс – Үйлчилгээ хэрэгжилтийн багт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Бараа материалын нөөцийн хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааг үр ашигтай явуулахын тулд бараа материалын нөөцийг оновчтой хэмжээнд байлгах, эргэлтийн хөрөнгийн бараа материалын нөөцийн зорилтод хүрэх, компани даяар бараа материалын нөөцтэй холбоотой шинээр санаачилга гаргах болон бүхий л асуудлаар агуулахын ахлах мэргэжилтэн, агуулахын ажилчид, засвар үйлчилгээний ажилчид болон хангамжийн багийнхантай хамтран ажиллах юм. Түүнчлэн энэхүү ажлын байр нь Оюу Толгой компанийн бараа материалын нөөцийг хариуцаж, түүнийг сайжруулах, төрөлжүүлэх ажлыг уурхай болон компани даяар гүйцэтгэж, хянан ажиллах бүрэн эрхийг хүлээнэ.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны бодлого, журмуудыг мөрдөж ажиллах
  • Уурхайн талбар дээрх үйл ажиллагаанд зориулсан бараа материалын нөөцийн өдөр тутмын хэрэгцээг хянах
  • Бараа материалын шилжилт хөдөлгөөний удирдлага шийдвэрийн хэрэгжилтийг хангах
  • Үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, санхүү болон хангамжийн хэлтсүүдийн хооронд бат бөх, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Засвар үйлчилгээний тогтвортой ажиллагааг дэмжихэд шаардлагатай бараа материалыг агуулахад зохих түвшинд хадгалахын тулд үндсэн харилцагчид (Төлөвлөгч, Хуваарь гаргагч, Худалдан авалтын ажилтнууд, Гэрээний ажилтнууд, Мастер мэдээллийн баг, Үйл ажиллагааны багууд) – тай уялдаа холбоотой ажиллах
  • Бүрэн зогсолтын төлөвлөгөөт засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материалын хэрэгцээг бэлэн байлгахад дэмжлэг үзүүлэх
  • Ашиглалтнаас гарсан тоног төхөөрамж, тэдгээрийн хэрэглээнээс гарсан бараа материалын нөөцийг хөрөнгийн бүртгэлээс хасахад дэмжлэг үзүүлэх
  • Бүх төрлийн бараа материалын гүйлгээг хийхдээ байгууллагын нөөцийг төлөвлөх систем болон бараа материалын нөөцийг оновчтой болгох “Оникуа”системийг ашиглах
  • Сар болон долоо хоног бүрийн Ажил гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг (АГҮҮ) бэлтгэж танилцуулах
  • Уурхайн талбар дээрх үйл ажиллагааг сайжруулах аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх зэргээр сайжруулалтыг тогтмол хийх
  • Төслийн багуудыг удирдаж, ажил үүргийн салшгүй нэгэн хэсэг болох компанийн дэвшүүлсэн зорилтод хүрэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Ложистик, Хангамж, Агуулахын менежмент, Бизнесийн удирлагийн чиглэлийн мэргэжилтэй эсвэл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр, дипломын зэрэгтэй байх.
  • CIPS болон CPIM гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Тухайн салбарт 3- аас дээш жил ажилласан байх
  • Бараа материалын нөөц болон Худалдан авалтаас төлбөр төлөх хүртэлх бизнесийн нэгжийн бүтэц, түүний үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх
  • ERP болон САП систем, дүн шинжилгээний Оникуа ухаалаг систем болон Майкрософт оффисийн хэрэглээний программыг сайн ашигладаг байх
  • Олон үйлдлийг гүйцэтгэх болон хөрвөх чадвар сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний гүнзгий түвшины мэдлэгтэй байх(аман болон бичгийн)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.