Ажил мэргэжил

Барилгын ахлах мэргэжилтэн (1)

Нээлтийн огноо: 2017-08-28
Хаалтын огноо: 2017-09-15 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Барилга, инженерингийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны зорилтод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Үүрэгт ажлын хүрээнд барилгын ажилд ашиглагдах нөөцийг удирдан зохицуулах;
  • Гэрээт компанийн ажилтнуудын өдөр тутмын ажлын эрсдэлийн шинжилгээг боловсруулах, хянах;
  • Үйл ажиллагааны хамрах хүрээг нягталж хуваарилалтын захиалгыг хянах;
  • Бүтээлч хамтын ажиллагаа бий болгохын тулд гэрээлэгч түншүүд, үйл ажиллагааны болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллах;
  • Шаардлагатай параметрүүдийн дагуу үүрэг даалгаварыг гүйцэтгэхийн тулд эрсдэлийг урьдчилан тооцох, арилгах;
  • Шаардлагатай төлөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх үйл явцыг харуулсан ил тод тайлангийн хэрэгслээр хангах;
  • Төслийн оролцогч талуудад техникийн дэмжлэг үзүүлэх;
  • Тоног төхөөрөмжийг ажиллуулах, дахин ашиглалтанд оруулах талаар төслийн инженер / гэрээт компаниудтай хамтран ажиллах, зохицуулах;
  • Тайлагнах, үр ашиг, зардлын хэмнэлт, бизнесийн хэрэгцээг ойлгох замаар бизнесийн ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд удирдлагын арга хэрэгсэл, систем, процессыг судлах, боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Оюу толгой төслийн талбайн зураг төсөл, үйлчилгээг үзүүлэх гэрээний хяналт, гүйцэтгэлийн мониторинг хийх;
  • Барилгын гэрээнүүдийн хувьсал, менежментийг удирдахад туслах журам, бодлого, арга зүйг боловсруулах;
  • Тендерийн өмнөх болон дараах хяналтыг багтаасан үйлчилгээний гэрээг бэлтгэхтэй холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
  • Оюу толгойд санхүүгийн хувьд эсвэл гүйцэтгэлийн хувьд дутагдалтай байж болзошгүй хариуцлагын хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлж, тайлагнах;
  • Санхүүгийн болон үйл ажиллагааны сайжруулалт нь Оюу толгойн ашиг сонирхолд нийцэж байгааг тодорхойлж, тайлагнах.

Тавигдах шаардлага

  • Барилгын болон иргэний барилга байгууламжийн инженер, бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
  • Барилгын томоохон төслүүдэд ойролцоо үүрэг бүхий ажлын байранд багадаа 5 жил ажилласан туршлагатай;
  • Төслийн удирдлагын чиглэлээр үнэмлэх, сертификаттай бол давуу талтай;
  • Удирдан манлайлах ур чадвартай;
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай;
  • Майкрасофт оффисийн програмууд ажиллах чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.