Ажил мэргэжил

Барилгын инженер-Гүний уурхайн олборлолт тээвэрлэлтийн хэлтэс

Нээлтийн огноо: 2018-07-31
Хаалтын огноо: 2018-08-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхай - Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга

хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Барилгын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь шинээр байгуулагдсан Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн (EL & HL) багийг хөгжүүлэх, инженерийн үйлчилгээ үзүүлэх, багийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компаний бодлого, журмын дагуу уурхайг хөгжүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжихэд оршино. . EL & HL Барилгын хэлтэс нь уул уурхайн болон барилгын үйл ажиллагаануудыг нэгтгэн гүний уурхайн үйл ажиллагааны олборлолтын үед хүргэх хэлтэс юм.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөсөн төлөвлөгөө, ажлын гарцын чанар, талбайн ажлын хуваарийн биелэлт болон харагдах байдлын хэрэгжилтийг хангах үүднээс хариуцсан ажлын хэсгийн уурхайн болон барилгын үйл ажиллагаанд уурхайн гүн дэх үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар явуулах
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хариуцан зохицуулах
  • ОТГУ-г төлөөлөн гэрээний багуудад дэмжлэг үзүүлэн ажиллана
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний уурхайн болон барилгын үйл ажиллагааны бүхий талтай холбоотой сайжруулалтын төслүүдэд гэрээний багуудад дэмжлэг үзүүлэн, удирдан ажиллах
  • Улирал, долоо хоног тутмын төлөвлөгөө, тайлангийн мөчлөгийг мөрдөн ажиллаж IPP-д оруулах
  • Гаднаас ирэх мэргэжлийн холбогдолтой асуултад хариулах
  • Гүний уурхайн дэд бүтэц, тоног төхөөрөмж, байгууламжуудыг ашиглалт оруулан хүлээлгэж өгснөөс хойш Үйл ажиллагааны багт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай болгох үүднээс бичгэн журам болон баримт бичгийг боловсруулах (Удирдлагын үйл ажиллагааны систем)
  • Долоо хоног тутмын нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн хуваарийг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Барилгын инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft Excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн
  • 3D CAD программыг ашиглах туршлагатай, хуваарь гаргах програм хангамж дээр ажиллаж байсан болон өмнөх барилгын туршлага давуу тал болно
  • Хариуцуулсан үйл ажиллагааны салбарын хүрээнд төрөл бүрийн арга техникийг ажиллуулах, ашиглах талаар багийн гишүүдэд чиглэл, зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагаа, эрх зүйн шаардлага, хэрэгжилтийг дагаж мөрдөх,
  • Өдөр тутмын ажлаа гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмыг дагаж мөрддөг байх.
  • Хариуцсан хэсгийн үйл ажиллагаанд хамаарах аюулгүй ажиллагааны шаардлагууд, тэдгээрийг хэрхэн ашиглах, өдөр тутмын төлөвлөлт, хуваарийн талаар ойлголттой байх.
  • Аюулгүй ажиллагааны анхаарвал зохих зүйлсийн талаар мэдлэгтэй, шууд эрсдэлүүдийг баг хамт олноороо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх чадвартай байх
  • Хариуцсан хэсгийн төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийн байршлыг мэддэг, олж таньдаг байх,
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний стратеги, засварын төлөвлөлтийн прлцесс, аюулгүй ажиллагааны шаардлагуудын талаар мэдлэгтэй байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.