Ажил мэргэжил

Барилгын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2016-05-19
Хаалтын огноо: 2016-05-25
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл-Барилгын хэлтэсд Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын мэргэжилтэн ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төслийн газар дээрх болон газар доорх дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг төлөвлөсөн хугацаанд , эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Барилгын ажлын төлөвлөлтийг оновчтой боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Барилга угсралт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхэд Механикийн багт дэмжлэг үзүүлэх, тогтмол зааварчилгаа өгч, зохион байгуулна.
  • Төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бүх хэсгүүдэд аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлж ажиллуулах.
  • Шаардлагатай бол журам боловсруулж гаргана
  • Механикийн техник мэргэжлийн ажилтнуудын ажлын ур чадварт үнэлэлт дүгнэлт хийх ба шаардлагатай сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулна.
  • Барилгын ажлын эрсдлийн үнэлгээг техникийн шаардлага, хуваарийн дагуу хийгдсэн эсэх дээр хяналт тавина
  • Ажлын талбар дээр ажлыг аюулгүй осолгүй гүйцэтгүүлэх, ажлын чанар, бүтээмжийг өндөр түвшинд байлгахад хяналт тавих. Хийгдэж байгаа бүх ажлуудыг компаний бодлого, Монгол улсын Засгийн газрын дүрэм журамтай нийцүүлж, өндөр чанартай, аюул осолгүй гүйцэтгүүлнэ. Ажилтнуудад ажлын зөвшөөрөл, Осол Аюулын Дүн Шинжилгээний талаарх ойлголтыг бүрэн өгч, ажлын талбарт хэрэгжүүлэх.
  • Дараа өдрийн ажил үүргийг шаардагдах зөвшөөрөл, материал, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй уялдуулан төлөвлөнө. Өдөр тутмын болон хэтийн төлөвлөлтөд тогтмол хяналт тавьж, тайлагнах
  • Цагийн бүртгэлийг хянаж, бэлтгэх. Ажилчдын бөглөсөн УХААН маягт, ААДШ болон ажлын зөвшөөрлийг хянах. Ажил дээр суралцах хөтөлбөрийг боловсруулахад идэвхтэй оролцох
  • Барилгын ажил техникийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих

Тавигдах шаардлага

  • Барилгын, Техникийн болон Механикийн инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Уурхайн талбарт барилгын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Механик, угсралт, шугам хоолой зэрэг далд уурхайн хүнд аж үйлдвэрийн барилга байгууламж дээр ажиллаж байсан
  • туршлага
  • Төслийн менежмент болон Чанарын менежментийн төлөвлөлтийг уялдуулан ажиллах чадвар
  • Primavera P6 –ын талаарх мэдлэг, Сэргээн босголтын төлөвлөлтийг удирдан ажиллаж байсан туршлага.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх. Бичгийн болон ярианы Англи хэлтэй байх
  • Шугам хоолой болон бараа материалыг зөөвөрлөх, байршуулах төхөөрөмжид механикийн тусгаарлалт хийх чадвартай
  • Далд уурхайн бараа материал зөөвөрлөх, байршуулах систем, гидравлик систем, ган бүтээцийн угсралтын ажлын талаарх мэдлэг туршлагатай
  • Босоо амны дамжуулах төхөөрөмж, эд ангиудын суурилуулалт, өргүүр, цамхаг дээр ажиллаж байсан туршлага

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.