Ажил мэргэжил

Барилгын сайжруулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2017-07-06
Хаалтын огноо: 2017-07-26 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Төсөлд дэмжлэг үзүүлэх хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Барилгын сайжруулалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гарсан санал санаачлагуудыг үнэлэх, эрэмбэ дараалал тогтоох, бүртгэл хөтлөх болон тайлагнах зэрэг арын албаны гүйцэтгэх үүргийн удирдлагаар дамжуулан Барилгын сайжруулалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхэд оршино. Өргөн цар хүрээтэй төслийн нэг хэсэг болон ажиллаж өөрийн карьераа ахиулах эрмэлзэлтэй, хөгжин дэвжиж байх хүсэлтэй, бизнесийн дүн шинжилгээ хийх чадвартай хүнд энэхүү ажлын байр нь таатай бололцоо юм.

Үүрэг даалгавар

  • Барилгын сайжруулалт чиглэлээр туршилтын төсөлд дэмжлэг үзүүлэх,
  • Санаачлагуудад үнэлгээ хийх, эрэмбэлэх үндсэн стандартуудыг боловсруулах
  • Хөтөлбөрийн явцын бүртгэл, тайлагналаар дамжуулан Барилгын сайжруулалттай холбоотой засаглалын хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэх
  • Амжилттай үр дүн гаргах зорилгоор төслийн удирдлага зохицуулалт дээр Төслийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллах
  • Бизнест амжилттай хэрэгжиж байсан туршлагууд дээр үндэслэн гүйцэтгэлийг сайжруулах санаачлагуудыг нарийн эрэмбэ дараатайгаар боловсруулан хэрэгжүүлэх тал дээр Барилгын сайжруулалтын процесс хариуцагч нартай хамтран ажиллах
  • Шаардлагатай бол сайжруулалтын төслийг удирдах
  • Даалгасан бусад үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Санхүү бизнес, худалдаа болон инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх
  • Бизнесийн дүн шинжилгээний эсвэл бусад холбогдох туршлагатай байх
  • Сайжруулалт (Lean) ба/эсвэл Сикс Сигма (Six Sigma) асуудал шийдвэрлэх арга зүйн талаар туршлагатай бол давуу тал болно
  • Бусадтай харилцах ур чадвар сайтай, бизнесийн оролцогч талуудтай хамтран ажиллах туршлагатай байх
  • Нарийвчлалд анхаардаг, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Санхүүгийн болон задлан шинжлэх өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.