Худалдан авалт

Барилгын шат угсрах, буулгах болон түрээслэх үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) сонирхол бүхий компаниудыг “Барилгын шат угсрах болон түрээслүүлэх” үйлчилгээ ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) -ээ ирүүлэхийг урьж байна.

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Нийлүүлэгч нь дараах бараа болон ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

“Ханган нийлүүлэгч нь барилгын шат угсрах, түрээслэх үйлчилгээний хүрээнд компанид шаардлагатай байгаа мэргэжлийн ур чадвар бүхий шат угсралтын баг, стандартын шаардлага хангасан шатыг түрээсээр нийлүүлнэ.

Ханган нийлүүлэгч нь:

  • Мэргэжлийн шат угсрах багтай байх бөгөөд уг баг нь компанийн тухайн хэрэгцээ шаардлагад нийцсэн шатны дизайны шийдлүүдийг санал болгох, шатыг аюул осолгүй угсрах, буулгах чадвартай байх
  • Түрээслэх шаардлагатай тоо хэмжээний шатыг ОТ сайт руу харилцан тохиролцсон хугацаа, хуваарийн дагуу хүргэх,
  • Барилгын шатыг ОТ сайт дээр, заасан газарт аюул осолгүй угсрах, хэрэглэж дууссаны дараа буулгах шаардлагатай.

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү ОСИХ нь Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд чиглэсэн зорилтот төсөл болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Тухайн компанийн ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчиний мэдээлэл

* Энд асуугдсан бичиг баримтуудын сүүлийн хуулбар Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол энд “Нэмэлт хавсралт” гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Санал болгож буй барилын шатны брэнд болон үзүүлэлтүүд
  • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар (хамааралтай бол)

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл хаагдсаны дараа suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Ханбогд сум, Өмнөговь

2019 оны 5 дугаар сарын 09

2019 оны 5 дугаар сарын 06

suppliersessions@ot.mn

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2017 оны 5-р сарын 15-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР