Ажил мэргэжил

Баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2019-04-05
Хаалтын огноо: 2019-04-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүү, бизнес – Эрсдэл, эрхзүйн зохицуулалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь системтэй, дэг журамтай арга барил бий болгох замаар “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа болон Гүний уурхайн төслийн хяналтын орчинд үнэ цэнэ нэмж, сайжруулах, компанийн бодлого, журмын дагуу дотоод хяналт, засаглал, эрсдэлийн удирдлагын үйл явцын үр дүнг үнэлж, сайжруулах, алба хэлтсүүдэд багийн зорилт төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөндлөнгийн, бодитой баталгаажуулалт хийх, зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Стандартын өндөр шаардлага, баталгаажилтын чанарыг баталгаажилтын төслийг гүйцэтгэж, төсөвт хугацааг баримтлах, өгөгдлийн шинжилгээ, задлан шинжилгээ ашиглах зэргээр баталгаажилтын аргачлалаас суралцан хэрэглэх, баталгаажилтын дүгнэлт, зөвлөмж, холбогдох баримт бичгийг хангалттай түвшин ба хэмжээнд, чанартай бэлтгэх болон хугацаа хойшлох тохиолдолд баталгаажилт хариуцсан менежерт мэдэгдэх байдлаар хангах
  • Хяналтын мониторингийн тасралтгүй хөтөлбөрийг хариуцан, сайжруулан хөгжүүлэх (Ж: Хангамжийн)
  • Дотоод аудитын жилийн төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөлөөр (ТУЗ) батлуулан цаг хугацаанд нь, төсөвт нь багтаан гаргуулахын тулд дотоод аудитын үйлчилгээ гүйцэтгэгч гадны байгууллага (KPMG/Делойт), “Оюу толгой” компани хоёрыг холбон ажиллах
  • Аудитын тайланг бүрэн гүйцэд, мэргэжлийн түвшинд гаргахын тулд тайлангийн төслийг нягтлан хянах
  • Бизнесийн тал бүрт дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд удирдлагуудтай хамтран ажиллах
  • Үйл ажиллагаа болон Гүний уурхайн төслийн баталгаажилтын жилийн төлөвлөгөө боловсруулах, компанийн дотно гаднын бусад баталгаажилт гүйцэтгэгч, аудиторууд зэрэг гол оролцогч талуудтай хамтран уг төлөвлөгөөг боловсруулахад тус дэмжлэг болох
  • Баталгаажилтын менежерт Эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх толилуулга бэлтгэхэд туслан “Оюу толгой” ХХК-ийн Санхүү, Аудит ба Хангамжийн хорооны хуралд оролцоход нь дэмжлэг үзүүлэх
  • “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааг хянах үйл явцтай холбоотой чухал асуудлуудын талаар тайлагнаж, уг тайланд тус үйл явцуудыг сайжруулах боломжийн талаар тусган, тухайн асуудлуудын талаарх мэдээллийг тодорхой шийдвэрт тусган өгөх
  • Өөрийн удирддаг ажилтнуудын үйл ажиллагаа, гүйцэтгэл ба зан авирын жишиг хэмжээ, сургалт, хөгжлийг хянан удирдах
  • Баталгаажилтын ажилд оролцож буй хамтран ажиллагч, ажилтнуудтай тодорхой бөгөөд шууд харилцаж, асуудлыг тайлбарлан, тодорхой зөвлөгөө өгөх. Үүнд засаглал, баталгаажилтын үүргийг хамгаалалтын гурван шугамын хүрээнд тайлбарлах чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Баталгаажилт, аудитын мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 5-аас доошгүй жилийн холбогдох чиглэлийн ажлын туршлагатай байх
  • Өгөгдлийн задлан шинжилгээний мэдээллийн самбар хөтлөх болон хяналтын үнэлгээ хийх чадвартай бол давуу талтай
  • Няглан бодох бүртгэлийн томоохон 4 фирмд баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Үр дүнтэй харилцаа тогтоох болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.