Ажил мэргэжил

Бизнесийн асуудал эрхэлсэн менежер

Нээлтийн огноо: 2019-05-27
Хаалтын огноо: 2019-06-07 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Цахилгаан станцын бүтээн байгуулалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Бизнесийн асуудал эрхэлсэн менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь “Оюу толгой” ХХК-ийн эрчим хүчний хангамжийн стратегийг боловсруулан хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино. Үүнд зэрэгцэн явагдах олон хэлцлийг удирдаж, дэмжлэг үзүүлэн ажиллах, арилжааны хувьд тогтвортой гэрээний төсөл боловсруулах зэрэг ажил багтана. Түүнчлэн энэхүү албан тушаалтан нь Монгол улсын Засгийн газрын албан тушаалтнууд, хамтарсан компанийн түншүүд, олон улсын санхүүгийн институтууд, бусад арилжааны талууд зэрэг гол оролцогч талуудтай харилцаа тогтоох, бэхжүүлэх үүрэг хүлээнэ.

Үүрэг даалгавар

  • ОТ-н эрчим хүчний хангамжийн стратеги болон “Оюу толгой”-н удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд хэлэлцэхэд ашиглах хөрөнгө оруулалтын баримт бичиг, удирдлагад зориулсан танилцуулга боловсруулахад хувь нэмэр оруулах
  • Хурал хэлцлийг удирдан, холбогдох арилжааны болон хуулийн гэрээнүүдийг боловсруулж, бизнесийн багийн бусад гишүүний удирдаж буй хэлцлүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Монгол улсын Засгийн газрын албан тушаалтнууд, хамтарсан компанийн түншүүд, олон улсын санхүүгийн институтууд, бизнесийн бусад талууд зэрэг гол оролцогч талуудтай харилцаа тогтоох, бэхжүүлэх
  • Оролцогч талуудын хамтын ажиллагааны хуралд тавих илтгэл, танилцуулга, шаардлагатай материалуудыг бэлтгэх
  • Бизнесийн хэлтсийн Төслийн удирдлагын хэсэгт хяналт тавьж, Оюу толгойн эрчим хүчний хангамжийн хувилбаруудтай холбоотой арилжааны үйл ажиллагааны урт хугацааны төлөвлөлт, хэрэгжилтийг удирдах
  • Холбогдох тендерийн үйл явц, тендерт оролцогчидтой арилжааны хэлцэл хийх зэрэгт дэмжлэг үзүүлэх
  • Хариуцсан төслүүдийнхээ талаар холбоо барих гол хүн байж, бүх талд шаардлагатай чиглэл өгөх зэргээр худалдан авагч, борлуулагч, гол гүйцэтгэгч нар, туслан гүйцэтгэгчид хийгээд бусад холбогдох талуудтай харилцах харилцаа холбоог удирдах
  • Тус төслийн хүрээнд орон нутгаас ханган нийлүүлэлт хийх стратегийг дэмжих
  • Бизнесийн багийн хэрэгцээнд эрчим хүчний эрсдэлийн бүртгэл боловсруулах, хөтлөхөд хяналт тавих
  • Холбогдох бүх талын уялдаа холбоог хангах замаар “Оюу толгой”-н стратегийн нийтлэг зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн багийг “Оюу толгой”-н удирдлага, эрчим хүчний мэргэжлийн баг, хууль, санхүү, гадаад харилцаа гэх мэт компанийн бусад хэлтсүүдийг хамруулсан дотоод гол оролцогч талуудтай холбох гүүр байх
  • Арилжаа/бизнесийн шинжээчдийг удирдаж, хөгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Санхүү, бизнес, хууль, маркетинг, хангамж, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Холбогдох салбар чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Монгол, англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвар мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Бизнесийн арилжааны томоохон, нарийн түвэгтэй гэрээний хэлцэл удирдаж байсан туршлагатай байх
  • Уялдаа холбоогүй зорилго бүхий олон талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх
  • Зохион байгуулах, төлөвлөх, удирдах чадвар туршлагатай байх
  • Санхүүгийн удирдлагын болон чанарын хяналтын ур чадвар эзэмшсэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвар бүхий логик сэтгэлгээтэй
  • Удирдлагуудад шийдвэр гаргахад нь дөхөм болох тайлан, танилцуулгыг чанарын өндөр түвшинд боловсруулах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.