Ажил мэргэжил

Бизнесийн шинжилгээний ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2017-01-13
Хаалтын огноо: 2017-01-27 05:30
Хэлтэс: Санхүүгийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Санхүүгийн хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг (1) Бизнесийн шинжилгээний ахлах мэргэжилтэн ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаал нь үнэн зөв, цагийн зөв зохицуулалттай, нарийн төслийн үнэлгээ, бизнесийн төлөвлөлт үйлчилгээ, худалдаа хэлэлцээрийн дэмжлэгийг үзүүлдэг манлайлагч алба нэгжийг бий болгох үүднээс шаардлагатай гүйцэтгэлийн үнэлгээг хянаж, удирдан зохицуулна. Ингэхдээ дараах чиглэлээр өөрийн харьяалагдах алба нэгжийн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

.

Үүрэг даалгавар

  • Хүмүүс удирдах: Санхүүгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, сургах, тэдэнд нөлөөлөх өндөр ур чадвар байх. Бизнесийн дүн шинжилгээний багт ур чадвартай хүмүүсийг ажилд авах, урам зориг өгөх, сургах, хөгжүүлэх, цаашид ажиллуулах чадвартайгаа харуулах. Санхүүгийн шинжээч нар, үйл ажиллагааны удирдлагуудыг санхүүгийн зарчим, төслийн үнэлгээний тал дээр удирдан чиглүүлэх, сургах зааварлах.
  • Хөрөнгө хуваарилалтын явц: Эдийн засгийн шинжилгээг хөгжүүлэх, хянах, танилцуулах ба чухал хөрөнгийн төслүүд дээр зохих зөвшөөрлийг авах, Оюу толгой ба Рио тинтогийн хөрөнгө оруулалтын хороонд зохих цагаан цаасан баримт бичгийг бэлтгэх. Шаардлагатай шинжилгээ хийх, сайжруулалтын боломжуудыг тасралтгүй үнэлэх, Рио тинто ба бусад нэгж салбарын жишиг үйл ажиллагаатай уялдуулах. Рио тинто нь хөрөнгө оруулалтын хороонд илгээсэн Оюу толгой төслийн саналууд дээр дэмжлэг үзүүлэх.
  • Бизнесийг сайжруулах санаачлалыг үнэлэх, хувилбаруудад дүн шинжилгээ хийх: Төслийн цар хүрээг тогтоохдоо нарийн дүн шинжилгээн дээр үндэслэн боловсруулдаг байх үүднээс төслийн эхний үе шатнаас эхлэн оролцох. Үйл ажиллагааг нэгтгэх, явцыг жигдрүүлэх үүднээс компанийн үнэлэмжийг тогтоох багтай хамтран ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын шийдвэрийг дэмжих санхүүгийн шинжилгээ тайланг бэлгэх болон хянах
  • Жилийн төлөвлөгөө, хөрөнгийн төлөвлөлт: Санхүүгийн хэлтэстэй (төсвийн) хамтран ажиллаж жилийн капитал хөрөнгө төлөвлөлтийн явцыг зохицуулах, хянах. Бизнесийн нэгжүүдийн жилийн капитал хөрөнгийн төлөвлөгөөнд зохих шаардлагуудыг боловсруулж, нэгтгэх ба үйл ажиллагаа явуулах зардлын төлөвлөгөөг хянах.

Тавигдах шаардлага

  • Санхүү болон бизнесийн удирдлага эсвэл түүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан эзэмшсэн байх.
  • Баг удирдаж байсан туршлагатэй эсвэл ментор буюу зөвлөгчөөр ажиллаж байсан
  • Санхүүгийн шинжилгээ, загварчлал, үнэлгээний туршлагатай, ялангуяа ашигт малтмалын салбарт ажилласан туршлагатай бол сайн
  • Олон оролцогч талууд бүхий нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх туршлагатай, чадвартай байх
  • Компанийн ахлах менементийн түвшинд үр дүнтай харилцааг бий болгох туршлагатай, чадвартай байх
  • Зургаан сигма, бусад Бизнес сайжруулалтын сургалтанд хамрагдан мэргэшсэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)

Утас: + (976) - 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.