Ажил мэргэжил

Бизнес хөгжлийн ахлах зөвлөх

Нээлтийн огноо: 2018-02-19
Хаалтын огноо: 2018-03-02 17:30
Хэлтэс:
1 2 3

Рио Тинтогийн Монгол дах оффист Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Бизнес хөгжлийн ахлах зөвлөх ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь “Оюу толгой”-н оролцогч тал болох Рио Тинто группийн Монгол улс дахь ашиг сонирхлыг хамгаалах, сайжруулахын тулд стратегийн шийдвэрүүд боловсруулах, санал болгох, хэрэгжүүлэх зорилгоор бизнесийн боломжуудыг олж тогтоон, тодорхойлох үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Санхүүжүүлэгч болон гол оролцогч талуудтай тохиролцсоны дагуу бизнесийн асуудлуудыг задлан шинжлэх;
  • Шийдвэр гаргахад ашиглах эдийн засгийн загвар, боломжит хувилбарын шинжилгээ;
  • Стратегийн томоохон төслийн задлан шинжилгээ;
  • Ажлын үр дүнгээ гол оролцогч талуудад цагт нь, нягт нямбай тайлагнах, итгэл төгс танилцуулах;
  • Шаардлагатай бол бизнесийн цаг үеийн асуудлаар (Жишээ нь: Бүтээмж сайжруулах үүсгэл санаачилга, улс орны эрсдэлийн удирдлагын үүсгэл санаачилга) шинжилгээ хийж өгөх
  • Судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх зэргээр Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллах.
  • Засгийн газрын бодлогын баримт бичиг, үүсгэл санаачилгад шинжилгээ хийж, Монгол улс дах Рио Тинтогийн үйл ажиллагаанд тусах нөлөөг тооцож үзнэ.
  • Салбарын хөдөлбөргүй дүн шинжилгээ боловсруулахад шаардлагатай зохих тоо баримт, чанартай мэдээллийг эх сурвалжаа болгон Монголын эдийн засаг хийгээд уул уурхайн салбар дахь гол асуудлуудыг шинжлэх.

Тавигдах шаардлага

  • Санхүү, Бизнес шинжилгээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Эдийн засаг, бодлого судалгаа болон салбарын судалгааны чиглэлээр 5-с багагүй жил ажилласан туршлагатай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Програм хангамж дээр энгийн Macros/VBA ба Add ins-ийг ашиглаж хэрэглэхэд хялбар баримт бичиг, маягтыг хийх, боловсруулдаг байх.
  • Олон талт хамтын ажиллагааг дотоодын болон гадны байгууллагын олон түвшинд амжилтай хэрэгжүүлж байсан туршлага, чадвартай байх
  • Мэдээллийн олон эх үүсвэр ашиглаж бүрхэг, ээдрээтэй асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх, үнэн зөв ойлголт мэдлэгтэй болох, үнэн зөв баримт бичиг, шийдэл гаргах чадвартай байх.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.