Ажил мэргэжил

Бизнес хөгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн (1)

Нээлтийн огноо: 2017-09-04
Хаалтын огноо: 2017-09-18 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Худалдан авалтын газар – Худалдан авалтын бодлого хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Бизнес хөгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхайн ашиглалтын туршид хэрэглэгдэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох бүхий л үйл ажиллагаа, төслийг хугацаанд нь багтан, амжилттай хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгын хүрээнд худалдан авалтын ангилал тус бүрд судалгаа шинжилгээ хийж, богино, дунд, урт хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах,
  • Дээрх зорилго бүхий бүхийл хөтөлбөр санаачлагуудыг дотоодын худалдан авалт болон дотоодын нэмүү өртгийг үр ашигтайгаар сайжруулах зарчимаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг бүрэн хариуцах,
  • Холбогдох гуравдагч талуудтай хамтран хэрэгжүүлэх ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах ажлыг удирдах, зохион байгуулах, хянах ажлыг бүрэн хариуцах,
  • Эрдэнэс Оюу толгойтой хамтран Монгол Улсын засгийн газар, Рио тинто группын худалдан авалтын газартай хамтран стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг удирдах зохион байгуулах, шаардлагтай дэмжлэг үзүүлэх,
  • Стратегийн ач холбогдол бүхий худалдан авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих,
  • Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газрын үндсэн зааварчилгаа, чиглэл, зөвлөмжийн дагуу олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, Санхүү, Бизнес болон Ханган нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр магистр болон түүнтэй адилтгах боловсролын зэрэгтэй байх
  • Бизнес болон Худалдааны салбарт 7-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • Монгол улсад 3-аас дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Судалгаа, шинжилгээ болон асуудлыг оновчтой шуурхай шийдвэрлэх чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Олон талт хамтын ажиллагааг дотоодын болон гадны байгууллагын олон түвшинд амжилтай хэрэгжүүлж байсан туршлага, чадвартай байх
  • Монгол Улсын болон олон улсын эдийн засаг, зах зээл, ханган нийлүүлэлтийн сүлжээний орчин, ханган нийлүүлэгчдэд тулгарч буй сорил бэрхшээл, боломжуудын талаар сайн мэдлэгтэй байх,
  • Монгол Улсад төрийн, олон улсын болон хувийн байгууллагын бодлого, худалдан авалтын үйл ажиллагааны туршлагатай бол давуу тал болно.
  • Бизнес хөгжил, худалдан авалтын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр олон улсад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2017 оны 9 дүгээр сар 18 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

Доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.