Ажил мэргэжил

Богино хугацааны төлөвлөлтийн техникч (1)

Нээлтийн огноо: 2018-05-21
Хаалтын огноо: 2018-06-04 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Богино хугацааны төлөвлөлтийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний бүтээн байгуулалтын үйл ажиллагааны тогтмол үзлэг, шалгалт, чанарын өндөр түвшинд хэрэгжиж, нарийн төлөвлөлт хийгдэж байгаа эсэхийг хариуцах
  • Төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг хангах бараа, материалын нийлүүлэлт, урьдчилсан төлөвлөгөө гаргах
  • Улирал болон сарын төлөвлөлтийн үйл ажиллагааны бэлтгэлд туслах
  • Уурхайн төслүүдийг нарийвчлан хянахад Уурхайн Төлөвлөлтийн баг, уурхайн талбайн хэрэгжилтийн багуудтай ойр хамтран ажиллаж тэдний үйл ажиллагаа зорилго болон уурхайн төслийн стандарттай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Шаардлагатай бол төслийн жижиг өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлэх
  • Уурхайн төсөл болон хэвлэмэл төлөвлөгөөний бүрэн бүтэн байдал/хүчинтэй байх хугацааг тодорхойлох, баримтжуулах, архивлах
  • Уурхайн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, загвар, төслийн төлөвлөлтийг гаргаж, барилгын ажил явуулах бололцоог олгох
  • •Үүрэг хариуцлага, тээврийн үйл ажиллагааг дэмжих стратеги, төлөвлөгөөг боловсруулахдаа бүх гүний уурхайн төслийн ажлын багтай харилцан уялдаатай хамтран ажиллах
  • Сар болон улирлын төлөвлөлтийн үйл явцыг дэмжих
  • Бэлтгэл ажлын Хэрэгжилтийн төлөвлөгөөний хуваарь зохицуулах ажилд туслах
  • Гүний уурхайн Бэлтгэл ажлын Төслийн хүрсэн зорилго, үндсэн үе шатыг хангахын зэрэгцээ гүний уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах боломжийг тасралтгүй тодорхойлж, үнэлж, хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн Бэлтгэл ажлын үндсэн зорилго, Төслийн үндсэн үе шатуудад шууд хамаарах хуваарь, төлөвлөгөө боловсруулахдаа Уурхайн Зохицуулалт, Олборлолт болон ГУБА-н гүйцэтгэгч нартай ойр хамтран ажиллах
  • Техникийн үйлчилгээний хэлтсийн төрөл бүрийн уулзалт, хуралд сууж, оролцох

Тавигдах шаардлага

  • Уурхайн инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Өргөн цар хүрээний өргөтгөл малталтын ажлын туршлага, барилга байгууламж хүлээлцэх, гэрээний менежмент дээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Хүдрийн биетийн загварчлал, уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөгөөний талаар ойлголттой
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Автокад, Вулкан, Сурпак зэрэг уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.