Ажил мэргэжил

Богино хугацааны төлөвлөлтийн техникч (3)

Нээлтийн огноо: 2016-12-21
Хаалтын огноо: 2017-01-02
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл-Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Богино хугацааны төлөвлөлтийн техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу толгой ХХК-ийн ажиллах хүч, багуудад аюулгүй ажиллагааны үлгэр жишээ манлайлал үзүүлж, аюулгүй ажиллагааны стандарт, процесс, журмуудыг сахиж ажиллах
  • Ажлын төлөвлөгөөтэй холбоотой гарч болох бүх төрлийн эрсдэлийг таних, бууруулах, удирдахад оролцох
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны тогтмол үзлэг, шалгалт чанарын өндөр түвшинд хэрэгжиж, нарийн төлөвлөлт хийгдэж байгаа эсэхийг хариуцах
  • Төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг хангахын тулд төлөвлөгөө, дагалдах материалыг цаг тухайд нь гаргах
  • Уурхай дахь олон төрлийн баг, ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллаж тэдгээрийн ажлын уялдаа холбоог ойлгож улмаар төслийн хэрэгжилтийг дэмжих богино хугацааны төлөвлөлт хийх
  • Долоо хоног тутмын төлөвлөлтийг бэлдэх, танилцуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Бодит гүйцэтгэлийн өгөгдөл мэдээллийг хянаж, улмаар төлөвлөлтийн биелэлтийг үнэлэх, төлөвлөлтийн үе шатыг сайжруулах ажиллагаанд туслах
  • Уурхайн төсөл болон хэвлэмэл төлөвлөгөөний бүрэн бүтэн байдал мөн хүчинтэй байх хугацааг тодорхойлох, баримтжуулах, архивлах
  • Уурхайн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, төслийг гаргаж, төслийн төлөвлөгөөг хийх, барилгын ажил явуулах бололцоог олгох
  • Шаардлагын дагуу төрөл бүрийн хөгжүүлэх, боловсруулах ажилд туслах
  • Техникийн үйлчилгээний хэлтсийн төрөл бүрийн уулзалт, хуралд сууж, оролцох

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерын зэрэгтэй бол сайн
  • Инженер болон шинжлэх ухааны бусад салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Далд уурхайн хөгжүүлэлт, зураг төсөл, төлөвлөлт, барилгын ажил гүйцэтгэсэн болон гэрээт компаниудтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Autocad, Vulcan, Surpac, Deswick болон бусад уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн ур чадвартай (англи хэлний чадвартай бол давуу талтай, үндсэн шаардлага болохгүй)
  • Аман болон бичгийн байдлаар зөв, ойлгомжтой харилцах, тайлагнах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)

Утас: + (976) - 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.