Ажил мэргэжил

Босоо амны төлөвлөлтийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2016-06-17
Хаалтын огноо: 2016-06-27
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой гүний уурхайн төсөл - Босоо амны ашиглалт, гүний уурхайн ложистикийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Босоо амны төлөвлөлтийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Босоо амны төлөвлөлтийн ахлах инженер нь ажилтан, бараа материалыг өргүүрээр зөөвөрлөх болон шингэн бетоны хоолойн ажлын төлөвлөлтийг боловсруулж, босоо амны ашиглалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхэд чиглэн ажилладаг, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий Гүний уурхайн төслийн орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар

  • Босоо ам, хөнөгийн үйл ажиллагааг сайжруулах, оновчлох төслүүдийг зохион байгуулж, хяналт тавих
  • Босоо ам, хөнөгийн ашиглалтыг сайжруулж, оновчтой болгоход чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Оновчтой арга барилыг ашиглан төслийн үйл ажиллагаанд өндөр үр дүнг авчрахуйц босоо амны үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран ажиллаж ажлын хуваарьт гарсан аливаа давхацлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, улмаар төслийн үйл ажиллагаанд тохиромжтой байдлаар шийдвэрлэх
  • Босоо амны төлөвлөлтийн ажилтан болон Уурхайн зохицуулалтын багтай үр дүнтэй хамтран ажиллаж, хэлтсийн төлөвлөлт, хуваарийг босоо амны төлөвлөлтийн хуваарьтай уялдуулж, босоо амны ашиглалтыг оновчтой, тогтвортой түвшинд хүргэх
  • Нөөцийг оновчтой хуваарилж, ашиглах замаар босоо амны оновчтой, тогтвортой үйл ажиллагааг хангах
  • Мэдээлэл, ажлын процессыг төсөл, хэлтсийн үйл ажиллагаа болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх
  • Тайлан гаргах нэгжүүдтэй хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авах
  • Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтанд мэдэгдэх
  • Далд уурхайн ашиглалтын менежментийн системийн хэрэгжүүлэлт болон ашиглалтыг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх
  • Туршлага багатай төлөвлөлтийн инженерүүдэд мэдлэг туршлагаа хуваалцах
  • Босоо амны үйл ажиллагааны багтай хамтран ажиллах босоо амны чухал үйл ажиллагаануудын ажлын зааврыг боловсруулах

Тавигдах шаардлага

  • Инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй (механик, цахилгаан, аж үйлдвэрийн инженер) болон үүнтэй дүйцэх мэргэжил эзэмшсэн байх
  • Үйлдвэрлэлийн ашиглалтын орчинд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлага
  • Босоо ам, хөнөгийн систем дээр ажиллаж байсан туршлагатай бол сайн
  • Уурхайн ашиглалтын болон засвар үйлчилгээний төлөвөлт, төслийн ажлын хуваарь дээр ажилласан туршлагатай бол сайн
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.