Ажил мэргэжил

Босоо амны үйл ажиллагааны төлөвлөгч

Нээлтийн огноо: 2016-06-03
Хаалтын огноо: 2016-06-13
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Босоо амны үйл ажиллагаа, ложистикын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Босоо амны үйл ажиллагааны төлөвлөгч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Босоо амны үйл ажиллагааны төлөвлөгч албан тушаалын зорилго нь ажилтан, бараа материалыг өргүүрээр зөөвөрлөх, болон шингэн бетоны хоолойн үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэхэд оршино. Түүнчлэн уг албан тушаал нь босоо амны дэд бүтцийн засвар үйлчилгээний төлөвлөлт, ажлын хуваарийг гаргаж, мэдээллийг ажлын багуудад хүргэх үүрэг хүлээнэ.

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхийг эрхэм зорилго болгосон, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий ажлын орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар:

  • Долоо хоног, сар бүрийн өргүүрийн ажлын хуваарь, төлөвлөгөөг гаргах (өдөр тутамд, ээлж бүрт хэрэгжих)
  • Дэд бүтцийн засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт, хуваарийг суурин тоног төхөөрөмж, цахилгааны засвар үйлчилгээний ерөнхий төлөвлөлт, хуваарьтай уялдуулан гаргах
  • Уурхайн зохицуулалтын багтай харилцан санал солилцох, хамтран ажиллах замаар ажлын хуваарьт гарсан аливаа зөрүүг тодорхойлж, дүгнэлт гаргах, улмаар гарсан зөрүүг оновчтой хэлбэрээр шийдвэрлэх
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон босоо амны төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах
  • Мэдээлэл, ажлын процессыг төсөл, хэлтсийн үйл ажиллагаа болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх
  • Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна
  • Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээны өөрчлөлтийг ахлах ажилтанд мэдэгдэх
  • Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг (Механик инженер, Үйлдвэрлэлийн инженер, Уул уурхайн инженер) болон үүнтэй дүйцэх мэргэжил эзэмшсэн байх
  • Уурхайн үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний төлөвлөлт, төслийн ажлын төлөвлөлт, хуваарь дээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагтай байх
  • Нарийвчилсан төлөвлөлтийн ажил үүргийг гардан гүйцэтгэж байсан туршлага
  • Ил болон гүний уурхай болон засвар үйлчилгээний төлөвлөлтийн ажил үүргийг гүйцэтгэж байсан туршлагтай бол сайн
  • Ажил үүргээ зөв хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Төслийн менежмент дээр ажилласан туршлагатай бол сайн
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартайтай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.