EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Босоо ам 3-т уурхайн агаар халаагч болон сэнс нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: CW2100221
Нээх огноо: 2017-01-23
Хаах огноо: 2017-02-06 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2017 оны 3-р улирал

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг Босоо ам 3-т Уурхайн агаар халаагч болон сэнс нийлүүлэхтэй холбоотой оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах ажил үйлчилгээг нийлүүлэх шаардлагатай ба дор дурдсанаар хязгаарлагдахгүй:

  • Босоо ам 3-т зориулж Уурхайн агаар халаагч байгууламжийн (хоёр халаагч модультай) зураг төсөл боловсруулж, үйлдвэрлэн, нийлүүлэх;
  • Халаагч модуль тус бүр нь дараах хэсгээс бүрдэнэ:
  1. Шүүлтүүрийн хэсэг, агаар халаах ороомог болон тойруу холболт бүхий халаалтын камер/байр
  2. Халуун усаар гликол халаах дулаан солилцуур
  3. Цахилгааны самбар, хүч дамжуулах анги, агааржуулалтын сэнсний хөдөлгүүр, цахилгаан өдөөгүүр, хэмжих хэрэгсэл зэрэг цахилгаан тоног төхөөрөмж
  4. Босоо амны хүзүүвч рүү холбох хоолой

Нийлүүлэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / товхимол
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  5. Шаардлага хангасан хүн хүн хүч, гол мэргэжилтнүүдийн танилцуулга
  6. Бусад шаардлагатай баримт бичгүүд

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт оролцох сонирхлын дугаар – нэрийг бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт оролцох сонирхлын дугаар – нэр гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу Толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.