Худалдан авалт

Бохир ус цэвэршүүлэх байгууламжуудын ашиглалт, засварын үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит, туршлагатай компаниудыг “Бохир ус цэвэршүүлэх байгууламжуудын ашиглалт, засвар”-ын үйлчилгээ ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Үйлчилгээ нийлүүлэгч нь ОТ уурхайн кэмпийн хэд хэдэн байрлал болон онгоцны буудал дахь Компанийн Бохир ус цэвэршүүлэх байгууламж (БУЦБ)-уудыг Монгол улсын болон Олон улсын стандарт, дүрэм журмын дагуу ажиллуулах, засвар үйлчилгээ хийх болон кемпийн бохир ус өргөх станцуудын ашиглалт, гал тогооны тос баригчийн хаягдал усыг цуглуулах, хаях үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай ажиллах хүч, хяналт удирдлага, машин, хувийн хамгаалах хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, шинжилгээний болон агаарын найрлага хэмжигч багаж хэрэгслээр хангана.
  • Үйлчилгээ нийлүүлэгч нь Ханбумбат онгоцны буудал дахь нэг (1) жижиг хэмжээний БУЦБ-г өдрийн цагаар, доорх БУЦБ-уудыг 24/7 цагаар аюулгүй, найдвартай ажиллуулж, засвар үйлчилгээг хийх шаардлага хангасан ажиллах хүчийг ханган нийлүүлнэ. Үүнд:
    • Өдөрт 2000 м.куб (дунджаар 1700 м.куб) бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай нэг (1) том гол БУЦБ
    • Өдөрт 230-300 м.куб бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай гурван (3) дунд хэмжээний БУЦБ
  • Үйлчилгээ нийлүүлэгч нь БУЦБ-уудын төлөвлөсөн болон төлөвлөөгүй бүх шаардлагатай засвар үйлчилгээг Компанийн засвар үйлчилгээний төлөвлөгөө, стратегийн дагуу хийнэ. Анх хийгдэж байгаа болон шинэ тоног төхөөрөмжийн ашиглалт ба засвар үйлчилгээний ажлын Стадарт ажлын журам боловсруулах. Засвар үйлчилгээний ажилд шугам хоолой солих, шүүр засах, танк цэвэрлэх болон нам хүчдэлийн цахилгаан хэрэгслийн эвдэрлийн үед яаралтай анхан шатны засвар үйлчилгээ хийх зэрэг орох ба үүгээр хязгаарлагдахгүй.
  • Үйлчилгээ нийлүүлэгч нь засвар үйлчилгээ шаардлагатай эвдрэл гэмтлийг олж тогтоох, оношлох, Оюу Толгойд ашигладаг систем, аргачлалуудыг (Apollo Root Cause Analysis Lean, 5S, and Six Sigma) ашиглан үйл ажиллагаа сайжруулах боломжийг тодорхойлох зэрэг ажлыг хийх чадавхитай инженер, техникийн ажилчдыг мөн ажиллуулна.
  • Үйлчилгээ нийлүүлэгч нь дараах нэмэлт ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
    • Шаардлагатай үед бохир сорох вакуум болон лагны машин ажиллуулах.
    • Тусгаарлалтын матрицын дагуу тоног төхөөрөмжийг тусгаарлах
    • Бохир усны сувгийн халилтыг ариутгах (дуудлагаар)

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*;
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм* [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, ашиг сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.]
  • Аудитлагдсан компанийн санхүүгийн тайлан сүүлийн 3 жилээр*
  • Компанийн дүрэм
  • Нийгмийн даатгалын тайлан сүүлийн 3 сар
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд
  • Ажилчдын товч танилцуулга
  • Өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын үнийн дүн болон хэрэгжүүлсан хугацаа

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Бохир ус цэвэршүүлэх байгууламжуудын ашиглалт, засвар үйлчилгээ- WS1589513993” бүхий гарчигтайгаар 2019 оны 01-р сарын 08-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР