Төлөөлөн удирдах зөвлөл

Брэндан Лэйн

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Брэндан Лэйн нь 2017 оны 3 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Тэрээр 2016 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн “Туркойз Хилл Ресурс” компанийн Үйл ажиллагаа болон бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлэгчөөр томилогдсон бөгөөд уул уурхайн салбарт 25 гаруй жил ажиллаж байна. Брэндан нь Рио Тинто, Англо-Американ болон BHP Билитон группуудийн зэс болон нүүрсний компаниудад уул уурхай, метал боловсруулах технологийн багт удирдах албан тушаалуудыг хашсан туршлагатай. 2016 оноос өмнө Рио Тинто компанийн Зэсийн группийн Эскондида болон Грасберг компаниудын Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан ба уг ажлынхаа хүрээнд хамтран хөрөнгө оруулсан түншүүд болох BHP Билитон ба Фрийпорт МакМораны үйл ажиллагааны менежментийн багт стратеги зөвлөмж, дэмжлэг үзүүлдэг байв.

Брэндан нь Күинсландын их сургуулиас химийн технологийн инженерийн бакалавр зэрэгтэй ба өмнөд Күинсландын их сургуулиас хэрэглээний санхүүгийн чиглэлээр магистрын зэрэгтэй.