Гүйцэтгэх удирдлагын баг

Бэгзжавын Дуламсүрэн

Стратегийн төслүүд болон бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер

“Оюу толгой” компанийн Стратегийн төслүүд болон бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер Бэгзжавын Дуламсүрэн нь 2012 оноос “Оюу толгой” компанид Бизнес ба санхүүгийн шинжилгээ хариуцсан менежер, Төслийн ахлах менежер зэрэг албан тушаалыг хашиж байгаад энэхүү албан тушаалд томилогдсон.
Б.Дуламсүрэн бизнес, санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай. “Оюу толгой”д ажиллаж эхлэхээс өмнө тэрээр Мобиком корпорацийн Санхүү хариуцсан захирал, Ньюком группийн харилцаа холбооны салбар хариуцсан гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.Тэрээр мөн Нью Йорк хотноо Уол Стритэд Европын томоохон санхүүгийн байгууллага болох “Би Эн Пи Парибас”-т хөрөнгө оруулалтын банкираар таван жил ажилласан. Б.Дуламсүрэн АНУ-ын Филадельф мужийн Пеннсильванийн Их сургуулийн Вартоны сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны Монгол хүн юм.