Ажил мэргэжил

Гагнуурын багийн ахлагч

Нээлтийн огноо: 2018-01-31
Хаалтын огноо: 2018-02-13 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Сайтын дэд бүтэц үйлчилгээ- Хөрөнгө, материалын менежмент хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гагнуурын багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Рио Тинто болон Оюу Толгой компанийн үнэт зүйлсийг эрхэмлэн багийн ахлагчийн хувьд Гагнуурын хэлтсийн ажлын өдөр тутмын гагнуурын үйл ажиллагааг удирдан, ахлаж буй багийнхаа аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэл, үр бүтээмжийг анхаарч ажиллах ба гагнуурын хэлтсийн ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Багийнхаа бүх гишүүдийн аюулгүй байдал болон хийж буй ажлын аюул эрсдэл тодорхойлогдсон, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх;
  • Гагнууртай холбоотой гол үйл ажиллагаанд тухайн ажилтан бэлэн байгаа эсэхийг анхаарч, зохих аюулгүй ажиллагааны сургалтуудад хамруулах, ингэснээр аюулгүй ажиллагааны хэвшлийг суулгах;
  • Багийн гишүүдийн аюулгүй ажиллагааны чиг хандлагад тогтмол санаа тавьж тэднийг Тэг Осол Зөрчил зорилтонд хүрэхэд нь туслалцаа үзүүлэх;
  • Ноцтой эрсдлийн шалгах хуудаснууд зөв, тодорхой бөглөгдөж байхад ажилтнуудад туслалцаа үзүүлэх;
  • Гагнуурын хэлтэс дээр ашиглагдаж буй тоног төхөөрөмж болон барилга байгууламжуудийг боломжит түвшинд, үр ашигтайгаар ашиглахад анхаарах;
  • Ажиллах хүчний менежменттэй холбоотойгоор сургалт болон бусад ажилчдаа хөгжүүлэхэд анхаарч ахлах ажилтантай хамтарч ажиллах;
  • Гагнуурын САЖ (Стандарт ажлын журам)-ын хэрэгжилтэнд хяналт тавьж, ажлын байрны нөхцөлд бүрэн нийцэж байгаа эсэхийг нягтлах;
  • Засвар үйлчилгээний ахлах ажилтанд ажлаа тайлагнах, асуудал гарсан үед шууд мэдэгдэж байх;
  • Шаардлагатай үед механикийн ажил үүрэгт шилжин тухайн ажлыг хийж гүйцэтгэх;

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил мэргэшсэн гагнуурчнаар ажилласан байх.
  • 4-ээс дээш төрлийн гагнуурын ажлыг хийж эзэмшсэн байх /111, 311, 141, 135/.
  • Бусдыг удирдан манлайлах чадвартай ба багийн ахлагчийн хувьд бусдад хүлээн зөвшөөрөгддөг байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Ажлын ачаалал дааж шуурхай ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.