Ажил мэргэжил

Гагнуурын сургагч багш

Нээлтийн огноо: 2016-04-14
Хаалтын огноо: 2016-04-28
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гагнуурын сургагч багш ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.

Үүрэг даалгавар

  • Гагнуурын дадлагажигч, мэргэжилтэй ажилчдын аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлийг зөв тодорхойлох, арилгах, удирдахад тусална.
  • Дадлагажигч, мэргэжилтэй ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаа нь ажил үүргийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхаарч энэ талаар зааж зөвлөх, сургах, ур чадварт нь үнэлэлт дүгнэлт өгнө.
  • Гагнуурын мэргэжлийн өргөн сэдвүүдээр мэдлэг олгох танхимын хичээлүүдийг зааж, үнэлгээг гүйцэтгэнэ.
  • Шаардлагын дагуу хичээлийн агуулга, үнэлгээг боловсруулах.
  • Сургалтын үнэлгээ дүгнэлтийг хийж, Австралийн Чанарын сургалтын хөтөлбөрийн дагуу гагнуурчдыг сургаж бэлтгэх, сургалтын зорилгыг бүрэн биелүүлэх, мэдлэг чадамжийн онцлог хэсгүүдийг тодорхойлж ажиллах шаардлагыг хангана.
  • Компаниин дотоод ажлын хэсэг, комисс, оролцогч талуудтай тогтмол холбоотой байж, сургалтын асуудлууд болон гагнуурын ажлын холбогдох хууль дүрэм, стандартын талаар сүүлийн үеийн мэдлэг мэдээлэлтэй байна.
  • Сургалтын үйл ажиллагаа, хүмүүс хоорондын харилцаанд аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх ба хариуцсан хэсэг дээр хийгдэж байгаа бүх ажил нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомж болон ЭМААБО стандарт журмуудын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавина.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын Мэргэшсэн гагнуурчны гэрчилгээ
  • Инженерчлэл- метал бэлдэцийн чиглэлээр III түвшний гэрчилгээ ба дүйцэхүйц бусад үнэмлэх гэрчилгээ
  • Гагнуурын тоног төхөөрөмжийн орчинд 2-с доошгүй жил ажилласан туршлага
  • Австралийн Чанарын сургалт болон бусад олон улсын стандартыг ханган ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Сургалт, үнэлгээ хийх талаар өндөр ур чадвар
  • Монгол хэлээр ярих, бичих өндөр чадвар, англи хэлний дунд шатны мэдлэг
  • Майкрософт оффисын програмууд дээр ажиллах чадвар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.