Ажил мэргэжил

Гагнуурын сургагч (1)

Нээлтийн огноо: 2018-07-22
Хаалтын огноо: 2018-08-02 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гагнуурын сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны үндсэн зорилго нь: Компанийн мэргэжилтэй ажилтнууд ба дадлагажигчдын сургалтын хөтөлбөрийн хүрээнд засварын багийн гагнуурчдын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй байна.

Энэхүү албан тушаал нь инженерийн болон техникийн сургалтын чиглэлээр мэргэших хүсэлтэй оролцогчдод төслийн үйл ажиллагааны хэсгүүдэд ажиллаж тасралтгүй өсч хөгжих, техникийн бусад чиглэлд мэргэшсэн хамт олонтой хамтран ажиллаж туршлага хуримтлуулах таатай боломж юм.

Үүрэг даалгавар

  • Ажилтны мэдлэг, ур чадварын үнэлгээ хийх болон сургалтын хэрэгцээ, аргачлалыг тодорхойлох
  • Бизнесийн хэрэгцээ болон техник технологийн шинэчлэл, дэвшилттэй холбоотой хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулах, санал зөвлөмж гаргах ингэхдээ чадамжид суурилсан сургалтын стандартын нийцлийг хангаж ажиллах
  • Танхимын болон ажлын байран дахь сургалт, үнэлгээг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд дагалдуулан ажиллах
  • Гагнуурын технологи, баримт бичиг боловсруулах
  • Гагнуурын мэргэжлийн сургалтыг олон улсын чадамжид суурилсан сургалтын стандартын /AQTF/ дагуу боловсруулж заах
  • Сургалтын баримтжуулалтыг итгэмжлэгдсэн байгууллагын (RTO) шаардлагын дагуу бүрдүүлж илгээх мөн сургалтын менежментийн систем (LMS) дээр ажиллах
  • Сургалтын явц, үр дүнгийн талаар засварын багийн болон сургалтын хэлтсийн удирдлагад тайлагнах
  • Дадлагын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хариуцан ажиллах
  • Бизнесийн бусад нэгж хэсгүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах
  • Аюулгүй ажиллагааны болон захиалгат тусгай сургалтыг төлөвлөх, зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Гагнуур болон метал судлалын инженер чиглэлээр бакалавр, адил түвшний мэргэшлийн зэрэгтэй мөн тухайн салбарт 5-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
  • Уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гагнуурын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Бүх төрлийн гагнуур хийх өндөр ур чадвартай (111, 311, 141, 135, 136)
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Австралийн сургалт-үнэлгээний IV ТАЕ40110 гэрчилгээтэй, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, материал боловсруулж, зааж байсан туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.