Ажил мэргэжил

Гадаад харилцаа хариуцсан ахлах зөвлөх (1)

Нээлтийн огноо: 2017-10-13
Хаалтын огноо: 2017-10-30 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс
1 2 3

"Оюу толгой" бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай юм. Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн ашигт малтмал олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд нийлүүлэн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татан хөгжүүлж Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ тогтмол оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК– Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Гадаад харилцаа хариуцсан ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн зорилт, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн гадаад харилцааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого, журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Компанийн олон нийттэй харилцах хамтын ажиллагааны стратеги, төлөвлөлтөд хувь нэмэр оруулж, бизнесийн болон төр захиргааны орчин оролцогч талуудын нөхцөл байдлын талаар зөвлөгөө олгох;
  • Бат бөх, тууштай хамтын ажиллагаагаар дамжуулан Оюу толгойн нэр хүндийг гадаад болон дотооддоо тогтвортой байлгаж бэхжүүлэх;
  • Оюу толгойг төлөөлөн хувь хүмүүс, бүлгүүдтэй харилцаа тогтоох, хадгалах, удирдан зохицуулах;
  • Бизнесийн эрсдэлийг удирдан, гадаад харилцааг жигд түвшинд хадгалах зорилгоор компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, идэвхтэй зохион байгуулах;
  • Улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчны талаар тогтмол дүн шинжилгээ хийж тулгарсан асуудлаар бүртгэл хөтлөх, оролцогч талуудын зураглал гаргах болон бусад чиглэлээр мэдээллийн тайлан, бүтээгдэхүүн гаргахад хувь нэмэр оруулах;
  • Шаардлагатай нөхцөлд дотоод харилцагчдад зориулан бизнес шийдлийн зөвлөгөө заавар олгох;
  • Төр, бизнесийн төлөөлөгчидтэй хурал зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж компанийн үйл ажиллагааг таниулан сурталчлах боломжийг эрэлхийлэн, шийдвэр бодлогын талаар мэдээлэл солилцох;
  • Дотоод болон гадаад орчинд зохион байгуулагдаж буй уулзалт зөвлөгөөнд хэлтсийг төлөөлж оролцох;
  • Өдөр тутмын ажил, үйл ажиллагаагааг Бидний ажлын арга барил болон хууль дүрмийн хэрэгжилтийн стандартуудад нийцүүлж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Улс төр, хууль, олон нийтийн харилцаа, нийгмийн ухаан болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой;
  • Ижил төстэй чиглэлээр төрийн болон олон улсын байгууллагад доод тал нь 8 жил ажилласан туршлагатай;
  • Зохион байгуулах, төсөл удирдан явуулах өндөр ур чадвартай;
  • Олон талт төвөгтэй асуудлыг ойлгох, стратеги боловсруулах чадвартай;
  • Оролцогч талуудтай үр дүнтэй ажил хэрэгч харилцаа тогтоох, хадгалах чадвартай;
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.