Ажил мэргэжил

Гадаргын тоног төхөөрөмжийн сургагч

Нээлтийн огноо: 2016-08-18
Хаалтын огноо: 2016-08-26
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл-Гүнийн уурхайн сургалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гадаргын тоног төхөөрөмжийн сургагч ажлын байранд 2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах ажилтан шалгаруулж авна

Энэхүү албан тушаалын үндсэн үүрэг нь гадаргын тоног төхөөрөмжийн операторуудын ажлын байран дахь ур чадвар, техникийн мэдлэгийг ур чадварт суурилсан сургалтын зарчмаар болон сургалтын ахлах мэргэжилтний зааварчилгааны дагуу үнэлгээний системээр дамжуулан хянах, хөгжүүлэхэд оршино.

Гадаргын тоног төхөөрөмжийн сургагч багш нь тоног төхөөрөмжийн операторуудад онолын болон дадлагын хичээлд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.Мөн барилгын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторуудад сургалтын үйлчилгээ үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын талбай дээр албан үүргээ гүйцэтгэж буй албан хаагч, ажилтнуудад аюулгүй ажиллагааны журмын талаар шууд мэдээлэл олгох үүргийг хүлээнэ. Барилгын тоног төхөөрөмжийн операторуудын ур чадварыг сайжруулах, Ур чадвартай операторууд бэлтгэн гаргахад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт явуулахад шууд оролцоно.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн сургалтын ахлах мэргэжилтний шууд удирдлаганд харьяалагдана
  • Танхимын болон биечилсэн сургалт явуулах.
  • Танхимд суурилсан сургалт, түүний үнэлгээ, ур чадварын үнэлгээ зэргийг гүйцэтгэх
  • Сургалтын материалын агуулга, үнэлгээг бэлтгэх.
  • Сургалтын бүх материалууд шинэчлэгдсэн, ашиглахад бэлэн бөгөөд тодорхой системтэйгээр хадгалагдаж байх арга хэмжээг авах
  • Сургалтын үйл ажиллагаанд хийгдэх аудит, үзлэг шалгалтанд оролцох
  • Операторуудад явуулах сургалтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын чанарыг үнэлэж шалгах, сургалтын гол зорилтыг биелүүлэх, ур чадварын ямар сургалт явуулах шаардлагатайг тодорхойлох
  • Сургалтын ложистик үйл ажиллагааг зохицуулах, сургалтын үйл ажиллагааны хуваарь гаргах
  • Дотоод ажлын хэсгүүд, хороод, оролцогч талуудтай хамтран ажиллаж сургалттай холбоотой асуудлууд, холбогдох дүрэм журам, стандартуудын дагуу үйл ажиллагаа явагдаж буй эсэхийг хянах

Тавигдах шаардлага

  • Операторуудын сургалт явуулж байсан туршлагатай байх
  • Операторуудын сургалт явуулж байсан туршлагатай байх
  • Хүнд даацын төхөөрөмжийн операторын үнэмлэхтэй байх
  • Хүнд даацын тоног төхөөрөмж доод тал нь 3 жил ажиллуулсан туршлагатай байх
  • Ажлын байр, сургалт, шалгалт, үнэлгээний диплом, сертификат IV (TAE)-тай байх
  • Хөдөлгөөнт төхөөрөмж ажиллуулсан хангалттай туршлагатай байх
  • Тодорхой, ойлгомжтой ярих чадвартай байх
  • Компьютерийн мэдлэгтэй, MS Office програмууд хэрэглэх чадвартай байх


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.