Ажил мэргэжил

Газарзүйн мэдээллийн систем ажилтан (1)

Нээлтийн огноо: 2018-07-05
Хаалтын огноо: 2018-07-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн компани Техник болон Судалгааны Уурхайн загварчлал хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Газарзүйн мэдээллийн систем ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь дэд бүтэц, газар ашиглалт, орон нутгийн зураг, геологи, инженерийн зэрэг төрөл бүрийн зорилгоор Оюу толгойн олон төрлийн салбар нэгжүүдэд өндөр чанартай, стандартчлагдсан, хамгийн сүүлийн үеийн газрын зураг боловсруулан гаргахад туслахад оршино. Энэхүү албан тушаалтан нь тогтмол арга барил болон мэдээллийн өөрчлөлтийг даруй тусгах үүднээс оронзайн бүх мэдээг ангилах, цуврал стандарт загваргаргах, боловсруулах, хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Төрөл бүрийн систем, арга хэрэгсэл, Оюу толгойн бусад хүмүүс, албан тушаалтнууд болон гаднах талуудтай тогтоосон холбоо харилцааг ашиглан төрөл бүрийн ангиллын өгөгдөл, мэдээллийг цогц байдлаар удирдан зохицуулж, хүргэх шаардлагатай. Төрөл бүрийн өгөгдлийг ойлгох, өгөгдлийг удирдан зохицуулах арга замыг тодорхойлох, системийг удирдан хөтлөхөд шаардлагатай хүчин чармайлтыг тэнцвэртэй хэмжээнд байлгах, шаардлагатай үед албан ёсны тайлан гаргах чадвар нь энэхүү албан тушаалтан амжилттай ажиллахад нэн чухал үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Газарзүйн мэдээллийн системийн мэдээлэл, газрын зураг, техникийн лавлах материал, компьютерийн хэрэглээний зүйлс, хэмжилт, судалгааны тоног төхөөрөмжийг системтэйгээр ангилах ялгах, хадгалах зэргээр газарзүйн мэдээллийн системийг боловсруулах, хөтлөхөд туслах
  • Бүс нутагтай холбоотой цогц өгөгдлийг цуглуулах, харьцуулах, ашиглах зорилгоор оронзайтай холбоотой мэдээллийг/өгөгдлийг үүсгэх, ашиглах, гадаад болон дотоод оролцогч талуудад (Геологи, лицензийн талбай, байгаль орчин, гидрологи, инженерчлэл, барилга, орон нутаг зэрэг) өгөх.
  • Оюу толгойн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих байгалийн нөөцийн удирдлагад зориулсан компьютерт суурилсан газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандах аргачлал, журмын талаар судалгаа явуулж, боловсруулж, ашиглах.
  • Сэдэвчилсэн зураг, төслийн талбайн нарийвчилсан зураг,дэд бүтцийн зураг зэрэг ашиглалтын үйл ажиллагаанд шаардлагатай зураг зүйн үйлчилгээ үзүүлэх, өгөгдөл хадгалалт, харьцуулалт, хээрийн судалгаанд туслах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хэлбэрээр шаардлагатай тайлангуудыг гаргаж өгөх зэргээр бизнесийн үйл ажиллагаанд газрын зураглалын үйлчилгээ үзүүлэх.
  • Оюу толгойд төслийн талбайн хяналт шинжилгээ, үнэлгээнд газарзүйн мэдээллийн систем, зураглалын арга хэрэгслийн гүйцэтгэх үүргийн талаар оролцогч талуудад илүү сайн ойлгуулах сургалт, хээрийн судалгаа, бусад үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Хяналт шинжилгээ, үнэлгээний ажилд дэмжлэг үзүүлэх өгөгдлийн дүн шинжилгээ хийх.
  • Газарзүйн мэдээллийн хүчин төгөлдөр, үнэн зөв байдлыг хангаж, байгууллага болон засгийн газрын агентлагийн шаардлагад нийцүүлэх.
  • Шаардлагын дагуу газарзүйн шинэ өгөгдөл/мэдээлэл үүсгэх.
  • Гадаад болон дотоод хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх зорилгоор тайлан, газрын зураг боловсруулж, газарзүйн мэдээллийн системээс өгөгдөл мэдээлэл гаргаж авах.
  • Газар зүйн бүх өгөгдөл/мэдээлэл, баримт бичгийг зохих шаардлага хангасан, ангилан ялгасан өгөгдлийн санд зөв удирдан зохицуулах, хамгийн сүүлийн, бүрэн хувилбарыг нэвтрэх боломжтой, найдвартай системд хадгалах.
  • Өөрийн туршлага болон судалгаан дээр үндэслэн тэргүүн туршлага гаргах мөн ирээдүйнхээ ажлын амжилтын төлөө ахлах геологийнсудлаачийн заавар зөвлөгөөг авах.
  • ЭМААБООН-тэй холбоотой бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн үйлдлээр үлгэрлэх, бусдын эерэг зан үйлийг хөхүүлэн дэмжих замаар тогтсон стандартад нийцүүлэн ажиллах.
  • Шилдэг туршлагыг үр ашигтай ашиглах/хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүднээс Оюу толгойн нийт салбар нэгж, багуудтай хамтарч ажиллах.
  • Геологийн тооцоолол, МТ-ийн шийдлийн салбарын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, ажлаа тасралтгүй сайжруулах үүднээс уг мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах.

Тавигдах шаардлага

  • Газарзүйн мэдээллийн систем болон бусад адилтгах чиглэлээр Бакалавр эсвэл түүнээс дээш боловсролыг эзэмшсэн байх,
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх,
  • Газарзүйн өгөгдөл мэдээллийг хэрхэн ашигладаг, түүний дотоод шинж чанарын талаар ойлголттой байх,
  • Өгөгдлийг хуучин (дижитайз хийх) эсхүл олон эх сурвалжийн аль алинаас нь хувиргаж ашиглах чадвартай байх,
  • GPS-ийн мэдээлллийг хүлээж авч, шаардлагатай бол засаж сайжруулж ашиглах чадвартай байх
  • Өгөгдлийг аль болох бага алдаатайгаар мэдээллийн санд оруулах чадвартай байх. Үүнд шаардлагатай үед тухайн өгөгдлийг засварлах ажил багтана,
  • Газарзүйн мэдээллийн санг байгуулахын тулд ArcGIS -д зориулсан мэдээллийн сангийн загварыг үүсгэх чадвартай байх,
  • Газрын зургийн зурагзүйн зарчим (өнгө, тэмдэглэгээ, фонт г.м), график дизайны зарчмуудыг мэддэг байх,
  • Програмчлалын болон Скрипт хэлийг газарзүйн мэдээллийн систем боловсруулахад түгээмэл ашигладаг тул тэдгээрийн тухай дундаас дээш түвшиний ойлголттой байвал, давуу тал болно
  • Нэгдсэн мэдээллийн сан, хүснэгтэн мэдээлэл, ArcGIS гэх мэт тусгай программ хангамжийг ашиглах зэргээр компьютер дээр ажиллах чадвартай байх,
  • Тооцоолон бодох, өгөгдөл, статистикийн дүн шинжилгээ хийх өндөр чадвартай байх,
  • Газарзүйн мэдээллийн системийн иж бүрэн арга хэрэгслийг ашиглан асуудал шийдвэрлэх чадвартай байх,
  • Мэдээлэл цуглуулах, чухал мэдээллийг хэрхэн тодорхойлох, мэдээллийг баталгаажуулах талаар мэдлэгтэй байх,
  • Өгөгдөл мэдээллийг ашиглах, зөв архивлах, чанарын хяналт хийх чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

oТовч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.