Ажил мэргэжил

Геологийн техникч

Нээлтийн огноо: 2019-08-19
Хаалтын огноо: 2019-09-02 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геологийн техникч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь чиг үүргийн хүрээнд агуулгыг хянахад хувь нэмэр оруулах зорилгоор хүдрийн хэсэг, захын хүдэр, хаягдлыг тодорхойлох геологийн, бүтцийн, геохимийн болон бусад мэдээллийг цуглуулж, шинжлэх зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүнийн уурхайн зураглал, чөмгөн дээжийн бүртгэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлбарлах, өгөгдөл оруулах   
  • Түвшиний гүйцэтгэлийн план зураг болон мэдээллийг шинэчлэх
  • SQL өгөгдлийн санд мэдээлэл оруулах, стандарт тайлан бэлтгэх
  • Лазер хэмжилтийг боловсруулах
  • Боолт татах тест, газрын эвдрэлийн зураглал, бусад шаардлагатай  геотехникийн ЧБ/ЧХ ажлуудад оролцох                                                                                                              
  • Талбайд ашиглагдах бүх тоног төхөөрөмжийг бэлтгэн, уурхайн талбарын стандартын дагуу засвар үйлчилгээ хийлгэн, бүрэн ажиллагааг хангаж, шошго хадсан байх
  • Чөмгөн дээжийг бэлтгэх, үүнд өрмийн машинаас чөмгөн дээжийг авах, бүртгэлд бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, бүртгэлийн тавиуруудад байрлуулах гэх мэт)
  • Чөмгөн дээжний зураг авах, физик найрлагын хэмжилт хийх, зааврын дагуу зүсэх, дээжлэх, өрмийн чөмгийг байнгын хадгалах хэсэг рүү нүүлгэх
  • Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган, тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг тавих
  • Дотоод болон гадаад  хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
  • Түвшний план зургийг тогтмол шинэчлэх зэргээр уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох
  • Мөргөцөгийн зураглалыг ЧБ/ЧХ-ын тайлантай өдөр тутам нэгтгэх
  • Гүнийн уурхайн бутлагдсан чулуулгаас дээж бэлтгэх, цуглуулах, илгээх, үүнд мөн ачигчийн операторуудын дээжлэлтийн шилдэг арга техникүүдийг ашиглан чулуулгийн дээж цуглуулах ажлыг удирдах болон сургах ажлууд багтана. Шаардлагатай бол дээжлэлт болон лабораторийн ЧБ/ЧХ-ыг явуулах
  • Гадаргын болон  гүний уурхайн алмазан өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх, мөн талбайн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, гүний уурхайн оролцогч талууд, өрөмдлөгийн гүйцэтгэгч нартай харилцах. Өрөмдлөгийн нийт ажилд ослыг тэглэн ажиллахын хамт аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн ажиглалтыг явуулж, өдөр/долоо хоног/сар тутмаар баримтжуулах. Өрмийн чөмгийн бүртгэлийн ажлыг нэн тэргүүнд тавих
  • Уурхайн геологийн мэдээлэл, баримт бичгийг нөөцийн ашиглалтын явцад зөв удирдаж, системтэй мэдлэг бий болгон, хамгийн сүүлийн үеийн, гүйцэт хувилбарыг хүртээмжтэй, найдвартай дэд бүтцэд хадгалах
  • Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох

Тавигдах шаардлага

  • Барилгын Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх. (Бусад Инженерчлэл (Цахилгаан, Механик гэх мэт)-ийн мэргэжлийн чиглэлийг уул уурхайн хангалттай туршлагатай бол харгалзаж үзнэ)
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • SQL өгөгдлийн сан болон ЧБ/ЧХ-ын талаар туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний тодорхой мэдлэгтэй

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.