Ажил мэргэжил

Геотехникийн Инженер-Олборлолт

Нээлтийн огноо: 2019-03-28
Хаалтын огноо: 2019-04-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн үйл ажиллагаа - Геотехникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Геотехникийн Инженер-Олборлолт ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой. Геотехникийн инженер нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 70 хувийг ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд) өнгөрүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэлийн ул малтлага, өдөр тутмын геотехникийн үзлэг хийх, Өгөгдөл хянах болон хөрс ажиглалттай холбоотой санал хүсэлт, дүн шинжилгээгээр идэвхийлэн хангах
  • Геотехникийн Хяналт, Өгөгдлийн Удирдлагын багтай нягт хамтран ажиллаж блоклон үйл ажиллагааны үр дүнд хөрсний хариу үйлдэлд үнэлгээ хийх
  • Зүсэлт болон малталтын богино хугацааны блоклон нураах дараалалд хяналт хийхэд туслах
  • Газар хөдлөлийн хяналт шинжилгээний өгөгдлийг хянах, сейсмийн аюулыг хорогдуулах бүсийг байнга шинэчлэхэд туслах
  • Ашиглалтад ажиглалт хийх зорилгоор газрын бэхэлгээний чанарын үзлэг шалгалт, тестийг хийх
  • Геотехникийн багаж төхөөрөмж суурилуулалт, засвар, өгөгдөл цуглуулалтыг хариуцах
  • Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн чөмгөн дээжийн бүртгэл хөтлөх
  • Олон төрлийн мэдээллийн баазад өгөгдөл оруулж, ялгаатай мэдээллийн эх үүсвэрийн мэдээллийн чанарыг хариуцах
  • Блоклон нураах малталтын чанарын удирдлагад хамаарах лазер сканнер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах
  • Хөрсний бэхэлгээний шинэчлэлд хамаарах хөрсний бэхэлгээний туршилт, судалгаанд туслалцаа үзүүлэх
  • Блоклон нураах-геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх
  • Дэд бүтцийн ноцтой гэмтэл үүсэхээс сэргийлж засварын ажлуудыг төлөвлөж, хянах
  • Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх
  • Мэдлэгийг хуваалцаж, багийн гишүүдэд түгээх, багийн суралцах орчинг бий болгох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Барилгын Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл-Бусад Инженерчлэл (Цахилгаан, Механик гэх мэт.)-н мэргэжлийн чиглэлийг уул уурхайн зохих туршлагатай бол харгалзаж үзнэ.
  • Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Блокчлон олборлолтын үйл ажиллагаагаар туршлага эзэмшсэн бол давуу тал болно
  • Чулуулгийн массын шинж чанарын тухайн ойлголтыг сайжруулахын тулд өрөмдлөгийн бүртгэл, талбайн зураглал эсвэл бусад мэдээллийн төрлөөс геологийн мэдээллийг тайлж уншиж чаддаг байх. Мэдээлэл цуглуулах олон төрлийнарга болон мэдээллийн төрлүүдийг мэддэг байх.
  • DIPS, UNWEDGE ба RS2 эсвэл түүнтэй ижил геотехникийн үндсэн програм хангамжийг ашиглаж чаддаг байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.