Ажил мэргэжил

Геотехникийн инженер (3)

Нээлтийн огноо: 2017-04-21
Хаалтын огноо: 2017-05-01 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл– Геологийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тулгуур бэхэлгээний чанарын хяналт, баталгаажуулалт, мэдээлэл цуглуулах, процессын судалгаа хийх, техникийн нөхцлийг бэлтгэх, материалд тест хийх, зураг төсөл боловсруулах зэрэг инженерчлэлийн ерөнхий, нийтлэг ажил үүргийг гүйцэтгэхэд оршино. Геотехникийн инженер нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 2/3-г ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд), үлдсэн хугацааг оффисийн орчинд өнгөрүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
  • Геологийн багийн хэрэгжүүлж буй төслийн хуваарь боловсруулах ажилд туслах;
  • Хөрсний бэхэлгээний чанарын шалгалт болон туршилт явуулах;
  • Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах;
  • Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн дээжийн тэмдэглэл хөтлөх;
  • Олон төрлийн мэдээллийн баазад өгөгдөл оруулж, ялгаатай мэдээллийн эх үүсвэрийн мэдээллийн чанарыг хариуцах;
  • Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагад хамаарах лазер сканнер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах;
  • Хөрсний бэхэлгээний шинэчлэлд хамаарах хөрсний бэхэлгээний туршилт, судалгаанд туслалцаа үзүүлэх;
  • Геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх;
  • Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтран ажиллах;
  • Өндөр гүйцэтгэлтэй орчинд ялгаатай соёлтой, олон улсын хүмүүстэй хамт ажиллах;
  • Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах;
  • Ажлын байран дах хариуцлага хүлээх чадвар болон шударга байдал- хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хүмүүс тус бүрт анхаарал хандуулах;
  • Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Геотехникийнинженерийн бакалаврын зэрэгтэй эсвэл;
  • Иргэний барилга байгууламж, геологи, уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсвэл бусад чиглэлээр инженерийн мэргэжил эзэмшиж уул уурхайд ажилласан туршлагатай;
  • Уул уурхайн салбарт 3-с дээш жил ажилласан;
  • Геотехникийн (Rocscience, Map3D3D), Уурхайн төлөвлөлтийн (EPS, Mine 24D, Deswick гэх мэт) болон 3D зургийн програм дээр ажиллаж байсан туршлага (Vulcan, Surpac, Deswick гэх мэт);
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний ур чадвар
  • Монгол улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.