Ажил мэргэжил

Геотехникийн инженер

Нээлтийн огноо: 2016-06-23
Хаалтын огноо: 2016-07-04
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл- Геологийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Эдгээр ажлын байр нь 2 жилийн хугацаатай болно.

  • Геотехникийн инженер – Босоо ам
  • Геотехникийн инженер – Уурхайн өргөтгөл
  • Геотехникийн инженер – Уурхайн хяналт
  • Геотехникийн инженер – Налуу конвейер/туузан дамжуулагч
  • Геотехникийн техникч – Босоо ам
  • Геотехникийн техникч – Уурхайн өргөтгөл
  • Геотехникийн техникч – Уурхайн хяналт

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тулгуур бэхэлгээний чанарын хяналт, баталгаажуулалт, мэдээлэл цуглуулах, процессын судалгаа хийх, техникийн нөхцлийг бэлтгэх, материалд тест хийх, зураг төсөл боловсруулах зэрэг инженерчлэлийн ерөнхий, нийтлэг ажил үүргийг гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Чулуулгийн массын мэдээллийг (мөргөцөгийн зураглал, структур бичиглэл) цуглуулж, боловсруулах замаар уурхайн чулуулгийн массыг тодорхойлох, уурхайн өргөтгөлийн явцад ухалтын ажлын тогтворжилтонд дүгнэлт өгөх;
  • Тулгуур бэхэлгээний чанарын хяналт, баталгаажуулалтын мэдээллийг цуглуулж, тулгуур бэхэлгээний үр дүн, чанарыг тоон үзүүлэлтээр гаргаж боловсруулах;
  • Тулгуур бэхэлгээний бүх элементүүдэд тест хийх, хяналт шинжилгээ хийх;
  • Улсын хэмжээний мэргэжлийн инженерчлэлийн байгууллагаас хүлээн зөвшөөрч итгэмжилсэн геотехникийн инженер болох талаар ажиллах;
  • Геотехникийн/Ухалтын ажлын хяналтын систем суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээг хийх;
  • Геотехникийн хяналтын болон чулуулгийн массын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийн, загварчлах замаар уурхайн үйл ажиллагааны үеийн чулуулгийн массыг тодорхойлох бөгөөд эдгээр мэдээллийг уурхайн үйл ажиллагааны зураг төсөл, ашиглалтын мэдээлэлд нэгтгэх;
  • Уурхайн хяналтын системийг ашиглан чулуулгийн массыг тодорхойлж уурхайн зураг төсөл, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх.

Тавигдах шаардлага

  • Геотехникийн бакалаврын зэрэгтэй эсвэл;
  • Иргэний барилга байгууламж, геологи, уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшихдээ геотехник, чулуулгийн механик, геомеханик чиглэлийн хичээл судалсан байх
  • Уул уурхайн салбарт 3-с дээш жил ажилласан ба 2-с доошгүй жилд нь уурхайн талбарт ажилласан (инженерийн ажлын байрны тухайд)
  • Уурхайн төлөвлөлтийн (EPS, Mine 24D, Deswick гэх мэт) болон 3D зургийн программ дээр ажиллаж байсан туршлага (Vulcan, Surpac, Deswick гэх мэт)
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар

Хэрэв та дээр дурдсан нэгээс илүү ажлын байранд өргөдөл өгөхөөр сонирхож байгаа бол ажлын байр тус бүр дээр материал өгөх шаардлагагүй боловч аль аль ажлын байранд өргөдөл гаргаж байгаагаа ажилд бүртгүүлэх маягт болон өргөдөл дээрээ тодорхой дурдана уу.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.