Ажил мэргэжил

Геотехникийн техникч-Олборлолт

Нээлтийн огноо: 2019-03-28
Хаалтын огноо: 2019-04-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагчдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн төсөл - Геотехникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Геотехникийн техникч-Олборлолт ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геотехникийн техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Геотехникийн техникч нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 90 хувийг ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд) өнгөрүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талуудад туслах
  • Цуглуулсан бүх өгөгдлүүдийг системд оруулах. Үүнд: Эвдрэлийн зураглал, Бэхэлгээний ашиглалтын зураглал, Геотехникийн мөргөцгийн зураглал, Боолт татах тест, Файберкретийн тест, MPBX ба SMART кабелуудийн заалтууд, Малталтын Тайлангууд гаргах
  • Геотехникийн ахлах ажилтан эсвэл ахлах мэргэжилтний зааварчилгааны дагуу геотехникийн тоног төхөөрөмжийг суурилуулахад туслах.
  • Чөмөг болон бүтцийн баримтжуулалтаас авсан өгөгдлүүд, Цэгийн даацын шалгалтаас авсан өгөгдлүүд, Гүнээс Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан олж авсан өгөгдлийг боловсруулж геотехникийн инженерүүдийн цаашдын боловсруулалтад бэлтгэх, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт компьютер графикийн системүүд рүү өгөгдөл оруулахад туслах.
  • Ажлын байран дээрх шилдэг арга туршлага, сурч мэдэх олон боломжуудыг ашиглан суралцаж, геотехникийн ахлах ажилтнуудын удирдамж зааварчилгааг хүлээн авч, ирээдүйн үүрэг хариуцлагад өөрийгөө бэлтгэх
  • Өөртөө болон, багийн гишүүд, таны ойр орчимд ажиллаж буй бусад хүмүүсийн ЭМААБО хамааралтай асуудлыг мэдэж, хийж буй ажлын эрсдэлийг үнэлэх.
  • Уурхайн орчинд хүмүүстэйгээ хамтарч ажиллахдаа бүхий л гүйцэтгэж буй ажлуудыг хамгийн аюулгүй байдлаар үр ашигтайгаар хийж гүйцэтгэх.
  • Мэргэжил болон бизнесийн ёс зүйн өндөр хэмжээнд ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Геологи, Газарзүйн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ихэнхи цаг хугацааг уурхайн гүнд ажиллах хүсэлт сонирхолтой байх.
  • Хуваарь боловсруулж, багийн зорилт, зорилгын дагуу ажлын эрэмбэ тогтоох
  • Гүний олборлолтын нуралтыг бууруулах геотехникийн хэрэгслийн данс бүртгэл, төсвийг хариуцах
  • Өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүх аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах
  • Primavera эсвэл MS Project-н анхан шатны мэдлэгтэй байх


"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.