Ажил мэргэжил

Геотехникийн Tехникч /2/

Нээлтийн огноо: 2018-11-16
Хаалтын огноо: 2018-11-30 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Геотехникийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геотехникийн техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талуудад туслах
  • Геотехникийн мэдээллийг зааврын дагуу цуглуулах
  • Файберкретийн шалгалт, Боолтны түлхэлтийн шалгалт, MPBX ба SMART кабелуудийн заалтуудыг тэмдэглэж авах, Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан өгөгдөл олж авах, Мөргөцөгөөс авсан дээжнээс чулуулгийн бат бөх чанарыг шинжлэх, малталтын циклийн хугацаа болон газрын бэхэлгээний асуудлуудад туслах
  • Цуглуулсан өгөгдлүүдийг системд оруулах
  • Геотехникийн мөргөцгийн зураглал, Боолтны түлхэлтийн шалгалт, Файберкретийн шалгалт, MPBX ба SMART кабелуудийн заалтууд, Тайлангийн боловсруулалт, Геотехникийн ахлах ажилтан, ахлах мэргэжилтэний зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийг суурилуулахад туслах
  • Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талаар туслах
  • Геотехникийн чөмгөн дэх мэдээллүүдтэй холбоотой ажлуудыг зааварласаны дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: Чөмөгний дээжийг цуглуулж, хадгалах, Геотехникийн өрмийн чөмгийг байрлуулах ба тэмдэглэгээ хийх, Геотехникийн чөмгөнд цэгийн даацын шалгалтыг хийх
  • Цуглуулсан өгөгдлийг системд оруулах
  • Чөмөг болон бүтцийн баримтжуулалтаас авсан өгөгдлүүд, Цэгийн даацын шалгалтаас авсан өгөгдлүүд, Гүнээс Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан олж авсан өгөгдлийг боловсруулж геотехникийн инженерүүдийн цаашдын боловсруулалтанд бэлтгэх, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт компьютер графикийн системүүд рүү өгөгдөл оруулахад туслах
  • Өөртөө болон, багийн гишүүд, таны ойр орчимд ажиллаж буй бусад хүмүүсийн ЭМААБО хамааралтай асуудлыг мэдэж, хийж буй ажлын эрсдлийг үнэлэх
  • Цуглуулсан мэдээлэл нь шинжлэх ухаанч байдлаар авагдсан ба шинжилгээнд ашиглаж болохуйц байх
  • Уурхайн орчинд хүмүүстэйгээ хамтарч ажиллахдаа бүхий л гүйцэтгэж буй ажлуудыг хамгийн аюулгүй байдлаар үр ашигтайгаар хийж гүйцэтгэх
  • Ажил хийж гүйцэтгэгдсний дараа, багийн гишүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар зөвлөгөө авах
  • Сургалт болон хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдийг хөгжүүлж, менторлох (дагалдуулан сургах)
  • Дата өгөгдлийн чанарын хяналтыг хийж, өгөгдлийн аудит шалгалтанд туслалцаа үзүүлэх
  • Газрын бэхэлгээний шалгалт хийж бэхэлгээ нь зураг төлөвлөгөөний дагуу байгааг батлах
  • Чанарын хяналт баталгаажуулалтын ажилд туслалцаа үзүүлэн бэхэлгээний чанарыг төлөвлөгөөтэй харьцуулан шалгах

Тавигдах шаардлага

  • Геологи, Газарзүйн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Хяналтын өрөөнд (онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт) ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Уул уурхайн орчинд ажиллаж байсан бол сайн
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Мэдээллийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт) дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.