EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Геотехник болон Уул уурхайн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх үйлчилгээний тухай

Тендерийн дугаар: WS1733718722
Нээх огноо: 2019-04-12 00:00
Хаах огноо: 2019-04-26 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Геотехник болон уул уурхайн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Уг үйлчилгээний хүрээнд ШУТИС-ийн уул уурхайн сургууль дээр орчин үеийн уурхайн үйл ажиллагааг дэмжихүйц Геотехникийн болон уул уурхайн Инженерүүдийг бэлтгэх хөтөлбөрийг орчин үеийн стандартанд нийцүүлж сайжруулах;
  • Орчин үеийн шинжлэх ухаан ба технологийн мэдлэгийг бакалавр болон магистрийн сургалтанд тусгаж оруулах;
  • ШУТИС-ийн уул уурхайн геологийн сургуулийн чадамжийг сайжруулах, их сургууль ба үйлдвэрийн хамтын ашигтай үйл ажиллагааг хөгжүүлэх, геотехник болон уул уурхайн инженерүүдийг бэлтгэх дэлхийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх;
  • Оюу Толгой болон ШУТИС-ийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Геотехник болон уул уурхайн инженерүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөр хөгжүүлэхэд Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь байх шаардлагатай.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, (хэрэв бий бол)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 4-р сарын 26-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.