Ажил мэргэжил

Гидрогеологич (1)

Нээлтийн огноо: 2017-09-27
Хаалтын огноо: 2017-10-13 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс
1 2 3

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Байгаль орчин, биологийн төрөл зүйл хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гидрогеологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Гидрогеологич албан тушаалын ажлын байрны гол зорилго нь Байгаль орчны хэлтсийн усны багын ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төслийн усны нөөцийг үнэлэх, тайлан мэдээ бэлтгэх, усны хяналт шинжилгээний хөтөлбөрийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гидрогеологийн хайгуул судалгааны үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих
  • Усны хяналт шинжилгээний хөтөлбөрт дурдсан ашиглалтын худгууд болон хяналтын цооногууд, малчдын гар худаг,булгуудад тогтмол хяналт шинжилгээ хийх
  • Усны хяналт шинжилгээгээр цуглуулсан бүх мэдээллийг төслийн байгаль орчны санд нэгтгэх
  • Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн мэдээ, тоо баримтыг илүү цэгцтэй ойлгомжтой байдлаар үзүүлэн танилцуулах
  • Усны хяналт шинжилгээний мэдээнд үнэлгээ өгөх, аливаа өөрчлөлт нөлөөллийг урьдчилан үнэлэх, сэргийлэх арга хэмжээг төлөвлөх
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гидрогеологийн өөрчлөлтөд мэргэжлийн дүн шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг хүлээнэ.
  • Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн тайлан бэлтгэх одоогийн мониторингийн хөтөлбөрийн үр дүнд үнэлэлт дүгнэлт хийх
  • Орон нутгийн засаг захиргаа иргэд, малчидтай хийх хурал зөвлөгөөнд оролцох, төслийн үйл ажиллагаа, усны нөөцийн талаар тайлбар өгөх, УХШХ-ийн үр дүнг хэлэлцэн үнэлэх, аливаа устай холбоотой санал гомдолд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Гүйцэтгэж буй бүхий л үйл ажиллагаанд Компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого, стандартуудыг мөрдөн ажиллах

Тавигдах шаардлага

  • Гидрогеологи, Геологи болон газарзүйн шинжлэх ухаан түүнтэй дүйцэхүйц мэргэжилээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан туршлагатай
  • Жолоо барих эрхтэй байх шаардлагатай;
  • Монгол Англи хэлний харилцааны болон бичгийн өндөр чадвартай;
  • Байгаль орчны хяналт шинжилгээ, мониторингийн арга техникийн талаар болон байгаль орчны хууль эрх зүйн мэдлэгтэй;
  • Тайлан бичих, боловсруулах ур чадвартай;
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай;
  • Байгаль цаг уур, уул уурхайн нөхцөлд ажиллах, дасан зохицох чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.