Хэвлэл мэдээлэл
Онцлох мэдээ

“Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан 55 оюутанд сургалтын тэтгэлэгийн батламжийг гардууллаа

"Оюу толгой” компанийн санхүүжилттэй "Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан" нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад Өмнөговь аймгаас амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг жил бүр зарладаг билээ. Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 55 оюутанд батламж гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. "Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан" нь гурван жилийн хугацаанд Өмнөговь аймгийн нийт 142 оюутанд тэтгэлгээ олгоод байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.