Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан 57 оюутанд сургалтын тэтгэлэгийн батламжийг гардууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

"Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аас зарласан “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагдаж, шалгарсан 57 оюутанд сургалтын тэтгэлэгийн батламжийг өнгөрсөн ням гаригт гардууллаа. "Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан"-гаас Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад Өмнөговь аймгаас амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг жил бүр зарладаг. Энэ удаагийн тэтгэлэгт 40 оюутан шинээр хамрагдаж байгаа бол үлдсэн оюутнууд нь өмнөх хичээлийн 3.4-ээс дээш голч дүнтэй суралцсан тул тэтгэлэгт дахин хамрагдаж байна. “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт Өмнөговь аймгийн 12 сумаас тэнцэж 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдан батламжаа гардан авсан оюутнууддаа баяр хүргэе!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.