Худалдан авалт

Голлох биологийн олон янз байдлын мониторингийн хөтөлбөр ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Голлох биологийн олон янз байдлын мониторингийн хөтөлбөр” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Голлох биологийн олон янз байдлын мониторингийн хөтөлбөр (ГБОЯБМХ) нь Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хууль тогтоомж, олон улсын стандартаар хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлхэд чухал ач холбогдолтой. Хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан мэдээ, мэдээлэлдээ үндэслэн биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөх, үр дүнг хянах боломж олгодог. Энэхүү оролцох сонирхолоо илэрхийлэх хүсэлтээр дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн санал боловсруулах сонирхолтой мэргэжлийн байгууллагуудын жагсаалт гаргахаар зорьж байна. ГБОЯБМХ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  • Туруутан амьтдын шилжилт, хөдөлгөөний судалгаа
    • Хулан барих, сансрын дамжуулагчтай хүзүүвч зүүх
    • Хар сүүлт зээр барих, сансрын дамжуулагчтай хүзүүвч зүүх
    • Туруутан амьтдын шилжилт, хөдөлгөөний мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх
    • Бүс нутгийн гол авто замуудын хөдөлгөөний мониторинг
  • Туруутан амьтдын тоо толгой судалгаа
    • Газрын тооллого
    • Хулангийн унагалалтын судалгаа
    • Үхэл хорогдол (сэг зэм)-ын судалгаа
  • Шувуудын мониторинг
    • Жороо тоодогийн судалгаа
    • Могойч загалайн судалгаа
  • Говийн бүсийн амьдрах орчины мониторинг
    • Бэлчээрийн судалгаа
    • Ховор ургамлын судалгаа
    • Хайлаасны судалгаа
    • Тооройн судалгаа
    • Заган ойн судалгаа
    • Ханбогдын боржин чулуулгийн ургамлын судалгаа
  • Зөвлөх үйлчилгээ
    • Дээрх судалгаатай холбоотой ажлын хэсгүүдийн уулзалт зохион байгуулах (шаардлагатай үед)
    • Оролцогч талуудын дугуй ширээний уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулах
    • Төрийн байгууллагуудтай биологийн олон янз байдлын судалгаа, хамгааллын чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх

Дээрх мониторингийн ажлуудад бүгдэд нь эсвэл хэсэгчлэн оролцох сонирхолоо илэрхийлэх боломжтой. ГБОЯБМХ-ийн товч танилцуулгыг хавсаргав.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Оролцох сонирхолоо илэрхийлж буй судалгаа тус бүрт ажиллах үндсэн судлаачын танилцуулга

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 8-р сарын 19-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

                                                                                            “ОЮУ ТОЛГОЙ” ХХК

                                                                                         ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР