Хэвлэл мэдээлэл

Гурван үеийн удам дамжсан уурхайчин

М.Эрхэмбаяр манай гүний уурхайн засварын багт дэмжлэг үзүүлдэг хөдөлгөөнт тоног төхөөрөмж хариуцсан гэрээт компани “Сандвик”-д аюулгүй ажиллагааны ажилтнаар ажилладаг. Эрхэмбаяр уурхайчны гэр бүлд өсөж торнисон бөгөөд түүний өвөө, өвөөгийн ах, дүү болон аав, ээж, ах, дүү, эхнэр гээд гэр бүлийн бүх гишүүд нь уурхайчид ба тэдний амьдрал уурхайтай нягт холбоотой юм. Тэдний дотор уурхайн аврагч хүртэл байжээ. Тэрээр гэр бүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдэж, уурхай, тэр дундаа манай Оюу толгойн гүний уурхайн аврах багт сайн дураар элсэн орсон байна.
Ихэнх хүмүүс уурхайн аврах багийг “хүний амь нас аврах” гэдэгтэй шууд холбож ойлгодог. Хүний амь нас аврах нь тус багийн гол үүрэг. Тэд маань мөн аврах ажиллагааг үр дүнтэй явуулахад аврах багийн аюулгүй байдлыг хангах ёстой. Үүнээс гадна уурхайн гүнд гацсан ажилчдыг түргэн шуурхай аварч гаргахаас гадна аюулгүй байдлыг нь хангах, гал, нуралт зэрэг нэмэлт аюул учруулж болзошгүй эрсдэлүүдээс уурхайг хамгаалах, дараа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангах гээд маш олон чухал үүрэг хүлээдэг юм. Бидний арыг даадаг найдвартай сайхан хамт олонтой Оюу толгойчууд бид азтай!
“Эрдэнэт хүний амь эрхэм дээд зорилго”


Баасангийн Чулуунбаатар, гурван үеийн удам дамжсан уурхайчин М.Эрхэмбаярын маань өвөө, Налайхын "Их уурхай"-н уурхайн аврах албаны аврагч. 1970 он


Гурван үеийн удам дамжсан уурхайчин
М.Эрхэмбаяр, манай гүний уурхайн засварын багт дэмжлэг үзүүлдэг хөдөлгөөнт тоног төхөөрөмж хариуцсан гэрээт компани “Сандвик”-д аюулгүй ажиллагааны ажилтнаар ажилладаг. 2016 он Оюу толгой

Налайхын уурхайн аврагч, эмч Чулуунбаатарын Алтансүх, М.Эрхэмбаярын маань авга ах. 2000 он

М.Эрхэмбаярын маань авга ах Цогтбаян хамт олны хамт. Налайхын "Их уурхай"-н 1-р ам. 1970 он

М.Эрхэмбаярын маань авга ах Цогтбаян хамт олны хамт. Налайхын "Их уурхай"-н 1-р ам. 1970 он

Шивээ Овоогийн уурхай дээр, М.Эрхэмбаяр маань төрсөн ах Монгол Улсын тэргүүний уурхайчин М.Энхболдын хамт Монголын анхны хамгийн том алхдаг цахилгаан эксковатарын урд. 2006 он